2018-12-17

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?


 Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?
 2018 оны 1 дүгээр сарын 30
 Шиаопин

  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа. Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм. 

2018-12-15

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Үйлчлэлд зохицуулалт чухал



Үйлчлэлд зохицуулалт чухал

Мэй Жиэ   Жинань хот, Шаньдун муж

  Чуулганы удирдлагыг анхны хэлбэрт нь оруулсны дараа Бурханы гэрт түвшин түвшний удирдагч бүрт хамтрагч өгөхөөр болов. Тэр үед би үүнийг сайн зохион байгуулалт боллоо гэж бодсон. Би доод хэв чанартай байсан бөгөөд нэлээдгүй ажилтай байдаг байлаа; Надад манай хэсгийн янз бүрийн бүх ажлыг гүйцэтгэхэд туслах хамтрагч үнэхээр хэрэгтэй байлаа.

2018-12-14

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Амьдрал ба үхлийн тулаан

Чанг Моянг   Жэнжоу хот, Хэнань муж

  “Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.

2018-12-13

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй

Яанг Руй    Юйцы хот, Шаньси муж

  Аав маань чуулганаасаа хөөгдсөнийг би нэг өдөр гэнэт олж сонсов. Би тэгэхэд бүрмөсөн цочирдож, учрыг нь ойлгохгүй байлаа. Зүрх сэтгэлд минь миний аав дэлхийн хамгийн агуу хүн байсан. Хэдийгээр тэр авир муутай хүн байсан ч биднийг, эгч нарыг гайхамшигтай сайн халамжилдаг байв, биднийг хэзээ ч загнаж, зодож байгаагүй. Манай гэр бүл асуудал тэмцэлтэй байсан ч тэр биднийг уурлан дүргүйцэхийг зөвшөөрдөггүй, өөрөө хэчнээн зовж шаналсан ч хамаагүй даваад л гардаг. Манай гэр бүлийнхэн бүгд Бурханы ажлыг хүлээн авсны дараа аав маань үүргээ биелүүлэхдээ илүү идэвх санаачлагатай байсан бөгөөд биднийг ч үүргээ зохих ёсоор биелүүлэхийг дэмжин зоригжуулдаг байсан. Аав маань заримдаа бага зэрэг ширүүн байдаг хэдий ч хийх шаардлагатай ажил үүрэг гарахад салхитай, бороотой, хүндрэл бэрхшээл хэчнээн их байсан ч ялгаагүй хийж гүйцэтгэх арга замыг олдог. Тийм сайн хүн яагаад хөөгддөг байна аа? Хэрвээ тэр авралыг хүлээн авч чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Чуулганыхан аавд маань шударга хандаагүй гэж би мэдэрсэн учраас нөхцөл байдал зүрх сэтгэлийг маань эгдүүцэл, зөрчилдөөнөөр дүүргэсэн. Хэдийгээр би үүнийг хэлээгүй ч зүрх сэтгэл маань тайвшрахад хэцүү, зовж шаналан байлаа.