2018-11-04

Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх болон Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын уг чанар юу вэ?

Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх болон Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын уг чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

  Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? 

2018-11-03

Христийн сүмийн магтан дуу “Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн” Бурхан хятадад байна


Христийн сүмийн магтан дуу “Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн” Бурхан хятадад байна 

Орчлон даяар Бурхан ажлаа хийж байна.
Зүүн зүгт нүргэлэх чимээ тасралтгүй гарч байна,
Бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна.
Энэ бол бүхнийг өнөө үед авчирсан Бурханы дуу хоолой.
Энэ бол бүхнийг байлдан дагуулах Түүний дуу хоолой.
Тэд бүгд энэ урсгалд унаж, Түүнд захирагдана.
Бурхан суу алдраа аль эрт дэлхийгээс буцаан авч
Зүүн зүгт шинээр олгосон.

2018-11-02

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэрийн утга учир


  “Ехова”, “Есүс” нь Хуулийн ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы нэрс бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэдгийг Илчлэл номд эш үзүүлжээ. Яагаад Бурхан эрин үе бүрт өөр өөр нэрээр дуудагддаг вэ? “Ехова”, “Есүс” гэсэн хоёр нэрний утга учир юу вэ? 

2018-11-01

Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй

Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй

Холбогдолтой Бурханы үгс:

  Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ?