2018-08-25

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө IX

Төгс Xүчит Бурханы үг
, Цор ганц Бурхан Өөрөө IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

Өнгөрсөн цаг хугацаанд бид Бурханыг мэдэх талаар олон зүйл ярьсан бол саяхан бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдвээр маш чухал зүйлийг ярьсан. Өнгөрсөн удаа бид Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талуудын тухай болон Бурхан хүмүүст амьдрахад нь шаардлагатай бүх төрлийн амин зуулгыг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьд орших орчинг бэлтгэх юмуу эсвэл тэдний өдөр тутмын амин зуулгыг бэлтгэх биш юм. Харин хүмүүсийн амьдрах чадвар болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажлуудтай холбоотой янз бүрийн зүйлсийг хийж бүтээх юм.

2018-08-24

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө X

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг (IV)

Өнөөдөр бид онцгой сэдвийн талаар хуваалцах гэж байна. Та нар бүгдээрээ, хүн тус бүр хоёр гол зүйлийг мэдэж, биеэрээ үзэж, ойлгох хэрэгтэй. Энэ хоёр зүйл нь юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, удаах нь Бурханыг мэдэх хэрэг юм. Өнөөдөр Би та нарт сонголт өгье: Нэгийг нь сонго. Та нар хүмүүсийн хувийн амийн туршлагатай холбоотой сэдвийн талаар сонсохыг хүсэж байна уу эсвэл Бурхан Түүнийг мэдэх тухай сонсохыг хүсэж байна уу? Мөн Би та нарт яагаад ийм сонголт өгч байна вэ? Яагаад гэвэл өнөөдөр Би Бурханыг мэдэх талаар зарим шинэ зүйлсийг хуваалцах бодолтой байна.

2018-08-21

Христийн чуулганы магтан дуу 2018 | Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй


Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

Бурханы үг амиар дүүрэн бөгөөд, 
бидний алхах ёстой замыг, 
үнэний тухай ойлголтыг өгдөг.
Бид Түүний үгэнд татагдаж,
Түүний дууны өнгө, хэлбэрт анхаарч эхэлнэ.
Мөн бид энэхүү энгийн хүний дотоод дуу хоолойнд,
өөрийн санаагаар анхаарна.

2018-08-20

Христийн сүмийн шинэ магтан дуу | “Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж


“Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж

Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон.
Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг.
Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан.
(хувцсаа нулимсаараа норгоно).
Хорвоо нүүрээ буруулж, хайртай бүхэн минь алслав.
Өдөр болгон хэсүүчилж амрах газар үл олдоно.
Эрх чөлөө нь хуурамч, хуваалцах боломжгүй хүний эрх.
Сатаны гүн үзэн ядалт! 
Христийн  хаанчлах цагийг хүлээнэ!
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.