2018-07-17

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Сүнсний архаг өвчин атаархал


Сүнсний архаг өвчин атаархал

Сүнсний хүлээснээс салах нь

Ву Вен    Шинжоу Хот, Хенань Муж
Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.

2018-07-16

Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”


Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг.
Христ чуулгануудаар алхаж ярьж,
Бурханы ардуудтай хамт амьдардаг.
Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий,
Ариун Сүнсний ажил ч мөн адил.
Бурханы үг биднийг усалж, хангаж, 
хөтөлж, бидний амь өсдөг.
Энэ бол Христийн удирддаг хаанчлал,
энэ бол шударга, зөт ертөнц.

2018-07-15

Монгол магтан дуу | Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир | Бурхан бол ариун бөгөөд зөвт


Монгол магтан дуу | Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир | Бурхан бол ариун бөгөөд зөвт

Бурханы дархан чанар, ариун байдлыг сорих үед,
Өмнө нь хүний нүдэнд үзээгүйгээр, зөвт хүч боогдоход,
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Бурханы мөн чанараас болоод,
Дэлхий дээр Түүнтэй тэмцэх, эсэргүүцэх бүх хүч нь
хорон муу, шударга бус байна.
Тэд бүгд Сатанаас ирнэ, Сатанд хамаарна.
Бурхан зөвт, гэрэл гэгээтэй, ариун тул,
Бүх хорон муу, ялзармал Сатаны зүйлс нь
тэндээс үгүй болно.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Бүх хорон муу хүч нь
Бурхан уур хилэнгээ илгээхэд зогсоно.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
хүнд хөнөөл учруулдаг гэм нүглүүд нь зогсоно.
Бүх дайсны хүчнүүд илэрхий болж,
тусгаарлагдаж, хараагдана.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
Сатаны туслагчид шийтгэгдэж, үндсээрээ таслагдана.

2018-07-14

Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?


Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?

Бурханд итгэнэ гэдэг нь Библид итгэнэ гэсэн үг, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллах нь Бурханд бодитоор итгэж буй хэрэг гэж олон хүн итгэдэг. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу болохыг нэвт шувт ойлгож чадах хүн шашны ертөнцөд байхгүй. Төгс Хүчит Бурхан, “‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)

Санал болгож буй видео: Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь