2018-05-20

“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь


“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь

Израильчуудад зориулж Бурханы гаргасан тушаал болон хуулиуд нь хүний хуулинд гүнзгий нөлөө үзүүлээд зогсохгүй мөн хүний нийгэм дэх ёс суртахууны соёл иргэншил болон ардчилсан байгууллагуудын үүсэл, бүрдэлд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино тун удалгүй түүхэн үнэнийг үзүүлэх болно!

2018-05-19

“Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл”киноны клип : Эзэн Есүс Бурханы Хүү юү эсвэл Бурхан Өөрөө юү?


Эзэн Есүс бол Христ, Тэр бол Бурханы Хүү гэдэг нь Библид тодорхой тэмдэглэгдсэн. Гэсэн ч, бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө юм гэж Зүүний Аянга гэрчилдэг. Иймээс бие махбодтой болсон Бурхан, Бурханы Хүү юү? Эсвэл Тэр Бурхан Өөрөө юү? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “‘Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог’… Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм.” 

2018-05-18

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Бурханы чүч чадлын тухай гэрчлэл


Анх Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр хүнийг Өөрийн гараар, Өөрийн дүр төрхөөр бий болгосон юм. Сатанаар завхруулагдсанаас нь хойш Бурхан хүмүүсийг өөр өөр эрин үед, өөр өөр арга замаар удирдаж, аварсан билээ. Хуулийн эрин үед Бурхан хүмүүсийг удирдахын тулд Мосегоор дамжуулан хууль гаргажээ. Нигүүлслийн эрин үед Бурхан хүмүүсийн дунд биечлэн алхаж, золин авралыг ажлыг хийв. Эцсийн өдрүүдэд Христ, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, эцэстээ хүмүүсийг Бурханы хаанчлалд аваачин, хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлсэн юм. Та Бурханы аврал болон ерөөлийг хүртэж, Түүний хаанчлалд эргэн очихыг хүсэж байна уу? Бид таныг, Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино үзэхийг урьж байна.

2018-05-17

“Бүхнийг Захирагч Нэгэн” Баримтат Киноны Трейлер | Улс Орнуудын Үүсэл ба Уналт


Улс орон эсвэл үндэстний үүсэл, уналт нь хүний үйлдлийн үр дүн мөн үү? Энэ нь байгалийн хууль мөн үү? Үүн дотор ямар нууц агуулагдаж байна вэ? Улс орон, үндэстний үүсэл ба уналтыг яг хэн удирдаж байдаг юм бэ? Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино нь уг нууцыг удахгүй илчлэх болно!