2017-12-26

Христ сүмийн магтан дуу | Бурханы жинхэнэ хайр | Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая



Христ сүмийн магтан дуу | Бурханы жинхэнэ хайр

Өөрийн Бурханы өмнө би дахин өнөөдөр зогсож байна. Түүний хайр татам царайг харах үед хэлэх зүйл зүрх сэтгэлд минь их. Өнгөрсөн үеийн тэнүүчлэлээ ардаа би орхичихсон. Түүний нигүүлслийн аз жаргал, баяр хөөрөөр Түүний үг намайг дүүргэдэг. Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!

2017-12-25

Бурхан Содомыг устгах ёстой

 Бурхан Содомыг устгах ёстой
 Бурхан Содомыг устгах ёстой

( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.

2017-12-24

Бурханы Абрахамд өгсөн амлалт


Бурханы Абрахамд өгсөн амлалт
 Бурханы Абрахамд өгсөн амлалт

(Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуун далдлаагүйд Би Өөртөө тангараглаж байна” хэмээгээд, “Би чамайг адислаж, чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.

2017-12-23

Абрахам Исаакийг тахил болгосноор

Абрахам Исаакийг тахил болгосноор
Абрахам Исаакийг тахил болгосноор

Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь, Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; эсрэгээрээ хүн төрөлхтний удирдлага болон авралын төлөөх Бурханы сүр жавхлантай төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?