2017-11-25

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Ес дэх айлдвар


Нэгэнт чи Миний гэр бүлийн хүмүүсийн нэг учраас, нэгэнт чи Миний хаанчлалд үнэнч учраас чиний хийж байгаа бүхэн Миний шаардсан стандартад нийцэх ёстой. Би чамайг хөвөгч үүлнээс өөрцгүй байгаасай гэж гуйгаагүй, гэхдээ чамайг гялтганах цас байж үүний мөн чанарыг, үүнээс ч илүүтэйгээр үүний үнэ цэнийг эзэмшсэн байгаасай гэж байна. Би ариун газраас ирсэн учраас, мөн чанаргүй, зөвхөн нэр төдий бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь энэ нь ариун газраас биш харин намаг балчгаас гарсан билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе нь Би албан ёсоор хүмүүсийн дунд ажиллах яг тэр үе юм.

2017-11-24

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Найм дахь айлдвар




Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед энэ нь, Миний бүх хүмүүс илчлэгдэж, бүрэн төгс болгуулах цаг байх болно. Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг, Надаар ашиглуулахад тохирох хүмүүсийг зогсолтгүй хайж явахдаа Би алхаагаараа орчлон ертөнцийн бүх буланг хөндлөн гулд туулж байна. Хэн босон зогсож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүний хайр хэтэрхий хомс бөгөөд Надад итгэх түүний итгэл өрөвдмөөр жаахан. Хэрвээ Миний үгийн гол цохилт хүний сул тал руу чиглээгүй байсан бол тэр бардамнаж, дэгсдүүлэх байсан ба газар дээрх хэргийн талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байсан. Өнгөрсөн үед Надад үнэнч байсан хүмүүсийн дотроос хэн нь одоо ч бардамнан сайрхаж зүрхлэх вэ, мөн өнөөдөр хэн Миний өмнө бат зогсдог вэ? Хэн өөрсдийн хэтийн төлөвт нууцханаар баясахгүй байна вэ? Намайг шууд илчлээгүй байх үед хүн нуугдах газаргүй, ичгүүрлэн шаналж байсан. Би өөр арга хэрэглэн ярих үед энэ нь хэчнээн илүү дор байх байсан бэ? Хүмүүст бүр ч илүү их өртэй мэт санагдах байсан ба юу ч тэднийг эмчилж чадахгүй гэж тэд итгэх байсан бөгөөд, бүгдээрээ идэвхгүй байдалдаа ягштал баригдах байсан. Хүн итгэл найдвараа алдахад хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор хангинадаг энэ нь хүний хэлдгээр “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” бөгөөд өөрөөр хэлбэл, хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхэлдэг буюу Миний бурханлаг чанар шууд ажиллаж (уураг тархиар боловсруулагдахгүйгээр) эхэлдэг үе юм. Бүх хүмүүс зөгий шиг завгүй болдог; бүгдээрээ л сэргэсэн мэт, зүүднээсээ сэрсэн мэт харагддаг ба сэрэнгүүтээ тэд нар өөрсдийгөө тийм нөхцөл байдалд байгааг мэдээд мэл гайхна. Өнгөрсөн үед Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан, Би олон ид шидийг илчилсэн ба чуулган байгуулах ажил оргилдоо хүрсэн үед гэнэтийн төгсгөлд хүрсэн. Гэсэн хэдий ч хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсний ертөнц дэх тулаан эцсийн үе шатандаа хүрсэн үед л Би газар дээр шинийг эхэлдэг юм. Юу гэсэн үг вэ гэвэл, хүн үгнээсээ буцахаар завдах үед л Би Өөрийн шинэ ажлыг албан ёсоор эхэлж, зохион байгуулдаг гэсэн үг юм. Хаанчлалыг байгуулах ба чуулган байгуулах хоёрын хоорондын ялгаа гэвэл, чуулганыг байгуулахад Би бурханлаг чанараар удирдуулсан Хүн чанараар дамжуулж ажилласан. Би хүний хуучин уг чанартай шууд харьцаж, хүний муухай дүрийг шууд илчилж, хүний мөн чанарыг ил болгосон. Үүний үр дүнд, хүн энэ суурин дээр өөрийгөө мэддэг болсон ба зүрх сэтгэлдээ болон үгээр итгэж үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

2017-11-23

Эзэний аврал-Итгэл-Найдвар-Хайр | Шиаужэний түүх | Хөгжимт жүжиг



Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ... 

2017-11-21

Бурханы ажлын үзэгдэл (1)

















   Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн.