Аль өмнө нь, чуулганы амьдрал зохистой байх хэрэгтэй байгааг номлолууд дээр дурдсан. Тэгтэл яагаад чуулганы амьдрал дээрдэхгүй, хуучин зүйл хэвээр байна вэ? Яагаад амьдралын хэв маяг цоо шинэ, өөр болохгүй байна вэ? Ерээд оны хүн аль өнгөрсөн үеийн эзэн хаан шиг амьдрах зохистой байж чадах уу? Хоол унд нь өмнөх үеүдэд ховорхон амтлагддаг амтат идээнүүд байж болох ч, чуулганы доторх нөхцөл байдалд томхон эргэлтүүд гарсангүй. Хуучин дарсыг шинэ тулманд хийж байгаагаас ялгаа алга. Тэгвэл Бурхан ингэж их хэлэхийн хэрэг юу байна вэ?
2017-10-08
2017-10-07
Төгс Xүчит Бурханы үг | Дөрөв дэх айлдвар
Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргүүлэн санах ёстой: Миний төлөөх та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү? Надад өгсөн та нарын үнэнч байдал цул цэвэр бөгөөд үнэн сэтгэлээс байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хичнээн их зай эзэлж байсан бэ? Би бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хир ихийг биелүүлсэн бэ? Намайг тэнэг гэж бүү бод! Эдгээр зүйлс нь Надад бүрэн дүүрэн тодорхой байдаг!
2017-10-06
Библийн талаар (3)
Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй.
2017-10-05
Төгс Хүчит Бурханы Чуулган | Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой
6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх хорвоо ертөнцийг байлдан дагуулна гэх мэтчлэн төлөвлөөгүй.
Subscribe to:
Posts (Atom)