Бурханы үг байгаа учраас бүх хүн цэвэршүүлэлтэнд захирагдсаар байгаа. Энэ нь бие махбодтой Бурханы төлөө байгаагүй бол хүн төрөлхтөн ийм байдлаар зовох гэж ерөөгдөхгүй байсан. Үүнийг мөн Бурханы үгсийн шалгалтыг хүлээн авах чадвартай хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс гэж хэлж болно. Хүмүүсийн төрөлхийн хэв чанар, зан байдал болон Бурханд хандах хандлагыг үндэслэвэл тэд ийм цэвэршүүлэлтийг хүлээн авах эрхгүй. Тэд Бурханаар өргөгдсөн учраас энэ ерөөлийг эдэлж байгаа юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах эсвэл Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр бол гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөл байгаа учраас л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авч байна. Энэ бол эцсийн өдрүүдэд амьдарч байгаа хүн нэг бүрт өгөгдөх ерөөл – та нар үүнийг биеэрээ мэдэрсэн үү? Хүмүүс ямар байдалд зовлон туулах вэ, саатах вэ гэдгийг Бурхан тогтоох ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагад үндэслэхгүй. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгсийн шалгалтыг туулах, Түүний үгэнд зовох чадварыг эзэмших ёстой. Энэ бол та нарын тодорхой харж чадах зүйл бус уу? Чиний туулж өнгөрүүлсэн зовлон өнөөдрийн ерөөлд ашиглагдсан; хэрэв чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Өнгөрсөнд чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэдий их гомдоллодог байсан ч Бурхан чиний талаарх тэр зүйлийг санадаггүй. Өнөөдөр болсон байна, өчигдрийн асуудал руу харах шаардлага байхгүй.
2017-09-09
2017-09-08
Төгс Хүчит Бурханы Чуулган | Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна
"Би Өөрийн ажлаа харь үндэстэнд түгээх болно. Бүх орчлон ертөнцөд Миний алдар суу гялалздаг; Миний хүсэл таран бутарсан хүмүүсийн дунд байгаа, бүгд Миний гараар жолоодуулж, Миний түгээсэн ажлыг хийдэг. Тиймээс, Би шинэ эрин үед орж, бүх хүмүүсийг өөр ертөнц рүү аваачна. Өөрийн “эх орондоо” эргэн очих үедээ Би Өөрийн анхдагч төлөвлөгөөн дэх ажлын өөр хэсгийг эхлэх ба ингэснээр хүмүүс Миний тухай мэдэж авах болно. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, энэ нь Миний ажилд тохирсон цаг гэдгийг хараад[a], Би хүний төлөөх Өөрийн шинэ ажлаа хийхээр нааш, цааш аялдаг. Эцэст нь, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүмүүсийг аваачиж, Өөрийн таягдах ёстой хүмүүсээ орхин хаяхын тулд шинэ ажлыг Би эхлүүлэх юм.
2017-09-07
Төгс Xүчит Бурханы үг | Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн
"Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирээд дараа нь эргээд эндээс явж оддог. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Энэ өдөр Бурхан Өөрийн хийх ёстой ажлаа, Өөрийн хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил өмнөхөөсөө хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хамаагүй илүү агуу гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч эсвэл Бурханы хувьд ч маш чухал, учир нь Түүний ажлын юм бүхэн хүнтэй хамаатай байдаг билээ.
2017-09-06
Төгс Хүчит Бурханы Чуулган | Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харахыг хүсэн хүлээсэн. Түүнийг мянга мянган жилийн турш хүсэн эрмэлзсэн хүмүүсийн дунд Аврагч Есүс өөрөө цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс мянга мянган жилийн туршид хол байсан хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдын дунд хийсэн золилтын ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэй адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэн буруушаадаггүй Аврагч байхыг хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг.
Subscribe to:
Posts (Atom)