Showing posts with label Togs huchit Burhan. Show all posts
Showing posts with label Togs huchit Burhan. Show all posts

2020-01-18

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)


Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)
Бурханы хийдэг бүх зүйл хий хоосон биш, бодитой байдаг.
Бурхан хүмүүсийн дунд ирж, эгэл хүн болон даруусдаг.
Жаахан ажил хийж, цөөхөн үг хэлээд л Тэр явчихдаггүй,
харин ертөнцийн зовлонг туулахаар хүмүүсийн дунд үнэхээр ирдэг.
Хүн төрөлхтний хүрэх газрын төлөө зовлон туулснаараа Тэр төлөөс төлдөг.
Бодитой ажил гэдэг энэ бус уу?
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр төлөөс төлж, чин сэтгэлээ харуулдаг.
Бие махбодтой болсон Бурхан мэдээж хүмүүст хамгийн чин үнэнч, итгэмжит байдаг.

2019-07-31

“Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” киноны клип: Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь


 Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь

Хэдийгээр Эзэнд итгэдэг хүмүүс бүгд Эзэн Есүс бол махбод болсон Бурхан гэдгийг мэддэг ч, бие махбодтой болохын үнэнийг хэн ч үнэндээ ойлгодоггүй. Эзэн эцсийн өдрүүдэд ярьж, ажиллахаар махбодод дахин ирнэ гэж Библид зөгнөсөн. Хэрвээ бид бие махбодтой болсон Бурханыг мэдэхгүй бол Эзэний хоёр дах ирэлтийг угтах аргагүй болно. Иймээс бие махбодтой болсон Бурханыг мэдэх нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахын гол түлхүүр юм. Тэгэхээр бид бие махбод болсон Бурханыг яаж таних вэ?

2019-07-26

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ ... 

2019-07-18

Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага(Монгол хэлээр)


Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага (Монгол хэлээр)
Бурхан бие махбодтой болох нь ялзарсан хүн төрөлхтнийг аврахад илүү ач тустай гэж яагаад хэлдэг вэ? Бурхан бие махбодтой болохын хэрэгцээ ба үндсэн ач холбогдлыг юунаас харж болох вэ? Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлдэг, “Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).

2019-07-17

“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Бурхан бие махбодтой болохын нууц(Монгол хэлээр)


“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Бурхан бие махбодтой болохын нууц(Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн Эзэн Есүс болсон бөгөөд Иудейн Фарисайчууд, Эзэн Есүс бол ердөө хүн гэж хэлсэн юм. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, Өөрийнхөө шүүлтийн ажлыг хийхээр ирсэн Төгс Хүчит Бурхан болсон бөгөөд шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ч бас Төгс Хүчит Бурхан бол ердөө хүн гэж хэлсэн, тэгвэл энд юу болоод байна вэ? Гадна талаасаа, бие махбодтой болсон Бурхан нь жирийн, энгийн хүн гэж харагддаг. Гэхдээ Түүний дотор Бурханы Сүнс амьдардаг; Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, Бурханы ажлыг хийх чадвартай, тэгвэл бие махбодтой болсон Бурхан нь хүн үү эсвэл Бурхан уу?