Showing posts with label Христийн кино. Show all posts
Showing posts with label Христийн кино. Show all posts

2019-10-26

Христийн гэр бүлийн кино 2019 “Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай


Христийн гэр бүлийн кино 2019 “Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай

“Эхийн хайр” бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна” болон “Хүү луу болж, охин галт шувуу болдог” зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

2019-07-26

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ ...