2020-02-20

Эцсийн өдрүүдийн гамшиг үргэлжилсээр байна, Эзэнийг угтан авахад хамгийн чухал нь юу вэ?


🔔 Эцсийн өдрүүдийн гамшиг үргэлжилсээр байна, Эзэнийг угтан авахад хамгийн чухал нь юу вэ?

🔹 Эзэнийг дагаж буй хүмүүсийн хамгийн их хүсэл эрмэлзэл бол Эзэний эргэн ирэлтийг угтан авах явдал юм. Одоо гамшиг улам ихсэж байна, Ухань хотын уушгины хатгалгааны тахал ноцтой болж, Энэтхэг дэхь царцааны нүүдэл болон Турк улс дахь газар хөдлөлтийн хохирол их байна. Мөн дайн, бүс нутгын мөргөлдөөн, сүрдүүлэг, дайралт ч тасралтгүй нэмэгдсээр байна. ... Энэ нь яг Эзэний эргэн ирэх зөгнөлийг биелүүлсэн байна: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм.(Матай 24: 6-8)” Эзэн ирэх энэхүү чухал цаг мөчид, итгэгчдийн хувьд бидний хийх ёстой зүйл бол сандрах биш харин Эзэнийг угтан авахын тулд сэрэмжтэй байх ёстой, бидний тэнгэрийн хаанчлалд орох эсэхтэй шууд холбоотой юм. Тэгвэл бид яаж сая Эзэнийг угтан авч чадах вэ?

🔔 Эзэн Есүс хэлэхдээ: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.”(Илчлэл 3:20)Эзэн Есүс бидэнд Эзэнийг угтан авахад хамгийн гол нь Бурханы дуу хоолойг сонсож таних хэрэгтэй гэж хэлсэн байна, Эзэний эргэн ирэлтийг хүн бидэнд гэрчлэх үед бид эрэлхийлж судлах ёстой бөгөөд Бурханы дуу хоолой мөн гэдгийг батласан бол хурдан хүлээж авах ёстой ингэвэл сая Эзэнтэй хамт найрын ширээнд сууж чадна. Хэрвээ та Эзэнийг угтан авах тухай илүү олон үнэнийг ойлгохыг хүсэж байвал Сайн мэдээний “Хаалга тогшиж байна” гэх киног үзээрэй!

No comments:

Post a Comment