Showing posts with label Мөнх амийн зам. Show all posts
Showing posts with label Мөнх амийн зам. Show all posts

2018-11-18

Зөвхөн Бурханы үг хүнд амь ѳгч чадна (Монгол хэлээр)




  Мянга гаруй жил маш олон хүн Бурханд итгэсэн боловч маш цөөхөн нь үнэн гэж юу гэдгийг ойлгосон ба үнэн яагаад бидний амь болж чадахыг болон энэ нь яг ямар үр дүн авчрахыг бүр ч бага ойлгосон. Тиймээс, маш олон хүн Бурханд итгэдэг хэрнээ үнэнийг эрж хайдаггүй бөгөөд хэдийгээр тэд Бурханд олож жил итгэж байгаа ч, тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй байдаг. Энэхүү богино хэмжээний кино нь яагаад зөвхөн Бурханы үг үнэн болох, мөн яагаад зөвхөн үнэн л бидний мөнх амь байж чадах талаар хэлэлцэнэ.

2018-11-17

Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь мөнх амийн зам

Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь мөнх амийн зам


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийгээс гарах болор шиг тунгалаг амийн цэвэр усны голыг үзүүлэв. Гудамжны голд болон голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навч бүр үндэстнүүдийг эдгээх увдистай байв” (Илчлэл 22 : 1-2).

2018-11-16

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн түгээсэн илгээлт нь зөвхөн гэмшлийн зам



“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж тунхаглаж эхлэв (Матай 4:17).

“Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олон хүний төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ” (Матай 26:28).

“Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой” (Лук 24:47).

Холбогдолтой Бурханы үгс:

Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас