2019-09-02

Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)

Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)

Лю Енг

  Би энэ жил 50 настай, бага байхаасаа л хуучны алслагдсан, уулын ядуу тосгонд амьдарч байсан. Манай гэр бүл найман гишүүнтэй байсан ба хамгийн ахмад нь ээжийн талын эмээ, өвөө, залуу нь дөрвөн ах, эгч тэгээд ганц ажил хийдэг нь үйлдвэрлэлийн багт ажилладаг миний аав байв. Манай гэр бүл их ядуу байсан болохоор идчихээр хангалттай эрдэнэ шишийн талх, нухсан төмс ч байдаггүй байлаа. Бусад хүмүүс мантуу идэж байхыг хараад маш их атаархан боддог байв: Би хэзээ мантуу идэх бол? Би хэзээ өлсөхгүй байх бол? Эмээ маань намайг зоригжуулахдаа үргэлж хэлдэг байв: “Хэрэв чи сайхан амьдарч, сайн идэж, сайхан хувцаслахыг хүсвэл сайн сурах ёстой шүү! Чи зөвхөн боловсролтой, соёлтой байж л энэ бүхнийг даван гарч, дараа нь хотод очиж, нүүрээ газар, нуруугаа тэнгэрт харуулах шаардлагагүйгээр амьдарч чадна.” Эмээгийн маань үгс зүрхэнд минь гүн хүрч чадсан юм. Би хичээнгүйлэн сурч, эрдэм мэдлэгээрээ өөрийн хувь тавиланг өөрчилнө гэж хатуу шийдсэн.

  Гэвч юмс төсөөлснөөс эсрэгээр эргэж, удаан хугацаанд тэжээлийн дутагдалтай байсны улмаас 12 насандаа ходоодны асуудалтай болж сургуульд явах боломжгүй болсон, тиймээс надад сургуулиа орхиж, гэртээ буцан үйлдвэрийн багт томчуудтай ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм. Ядарч зүдэрсэн би нулимсаа арчаад л үргэлжлүүлэн ажиллахаас өөрийг хийж чадахгүй байлаа. Би хувь тавилангаасаа салж чадалгүй эргээд нүүрээ газарт, нуруугаа тэнгэрт харуулан амьдарч байв. Би ийм байдлаар байхыг үнэхээр хүсэхгүй байсан бөгөөд ингэж бодсон: Намайг гэрлээд, хүүхэдтэй болохыг хүлээж байгаарай, би тэднийг заавал мэдлэг боловсролтой болгоно. Өөрийнхөө зовсон зовлонгоор би хүүхдүүдээ зовоох ёсгүй.

  Гэрлэснийхээ дараа би охинтой боллоо. Охиноо төрсөн даруйд л би бодов: Зөвхөн мэдлэг л хүний хувь тавиланг өөрчилж, хүн мэдлэгтэй болсноор л сайхан амьдрах боломжтой. Миний хүсэл энэ насанд минь биелсэнгүй. Энэ удаа охиноо харин сайн боловсрол эзэмшүүлж, сайхан ирээдүйтэй болгох ёстой. Хэрэв хүн хүүхдээ сайхан ирээдүйтэй байлгахыг хүсвэл тэр хүн хүүхдээ бага байхаас нь эхлэх ёстой гэж хүмүүс хэлэхийг би сонсож байсан. Форматив боловсрол маш чухал. Үнэхээр ч тийм гэж боддог байсан учраас хүүхдээ хэлд ормогц би түүнд тоолох, уншихыг зааж бас Тан шүлгийг цээжлүүлж эхэллээ. Хүүхдээ маш сайн сурч, үнэхээр ухаантай байж, ийм бага насандаа заасан зүйлийг амархан сурч байгааг хараад би зүрх сэтгэлдээ жаргалтай болж ингэж бодсон юм: Миний хүүхэд маш ухаалаг бөгөөд сурахын төлөө төржээ. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байна! Би өөрийн эцсийн хүчээ шавхаад ч атугай хүүхдээ чадварлаг хүн болгон өсгөж уулын энэ ядуу тосгоноос явж, миний хүрч чадаагүйд хүрээсэй гэж хүссэн. Миний охин дөнгөж юм ойлгодог болж эхлэхэд нь би: “‘Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү’; ‘Мэдлэг чиний хувь тавиланг өөрчилж чадна’ Чи маш сайн сурч тэмцэх ёстой! Чи ээж шигээ насан туршдаа уулын нэг ядуу тосгонд ажиллаж, хүнд хэцүү амьдралаар амьдрах ёсгүй шүү” гэлээ. Миний охин хагас ойлгосон шинжтэй нүдээ анивчин, над руу хараад толгой дохилоо. Тэр үеэс хойш ажилдаа яаж ч ядарсан өдөр бүр гэртээ ирээд хүүхдээ суралцахад нь тусалдаг байлаа. Миний хүүхэд ч бас тууштай тэмцэж сурлагаараа шилдгүүдийн тоонд багтдаг байв. Нэг удаа, миний хүүхэд “гурван сайн” сурагч (сурлага, хандлага, эрүүл мэнд сайн) болж би эцэг эх-багш нарын хуралд уригдлаа. Охиноо шагнал аваад тайзан дээр зогсож байхыг хараад үнэхээр их бахархсан. Яг тэр үед багш нь: “Сурагч Сики ‘гурван сайн’ сурагчаар шалгарах болсон шалтгаан нь түүний өөрийнх нь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч түүний эцэг эхийн дэмжлэг, хүмүүжил хамгийн чухал. Энэ тал дээр түүний ээж маш сайн ажилладаг! Бид түүнээс суралцах хэрэгтэй …” Тэнд байсан эцэг эхчүүд над руу бахдангуй харж, би дотроо баярлан ингэж бодохгүй байж чадсангүй: Би хүүхдээ ингэж хүмүүжүүлсээр байх хэрэгтэй, миний хүүхэд ирээдүйд заавал сайхан амьдарч, миний мөрөөдлийг биелүүлэх болно.

  Миний хүүхэд өсөж томрох тусам соёлын мэдлэг нь нэмэгдэж байв. Би түүнд туслахыг хүссэн ч ердөө тавдугаар ангийн боловсролтой байсан тул хүч хүрэхгүй мэт санагдаж байв. Гэхдээ охиныхоо боловсролыг цалгардуулаагүй. Бусад эцэг эхчүүд эрчимжүүлсэн сургуульд хүүхдүүдээ явуулж сурлагын үзүүлэлтийг нь сайжруулахыг оролдоход би: Би хүүхдийнхээ ирээдүйг хойшлуулах ёсгүй. Би эцсийн нөөцөө шавхаад эсвэл мөнгө зээлээд ч хамаагүй түүнийг эрчимжүүлсэн сургуульд явуулна гэж бодов. Тэр бусдаас хоцорч болохгүй. Сурах ачааллаас болоод манай хүүхэд сургуулиасаа гэртээ ирээд бага зэрэг тоглох, амрахыг хүсдэг байлаа, гэхдээ түүнийг ийм байхыг харах бүрдээ ийн хүмүүжүүлдэг байв: “‘Хэрэв чи одоо залхуурвал дараа нь харамсах болно.’ Одоо л сайн сурахгүй бол хөгширсөн хойноо юу хийх юм бэ? Чи над шиг нуруугаа тэнгэр, нүүрээ газар харуулж амьдармаар байна уу? Хэрэв чи сайн сурахгүй бол ямар ирээдүйтэй болох вэ? Түүнээс хойш сургуулиасаа ирээд юу хийхийг нь шалгадаг болов. Хэрэв гэрийн даалгавраа дуусгаагүй бол тоглох эрхгүй байлаа. Иймээс манай хүүхэд өглөөнөөс орой хүртэл суралцаж, жаахан л унтдаг байв. Ийм байхыг нь хараад өрөвддөг боллоо. Гэсэн ч би бодов: Хэрэв хүмүүс өөрсдийгөө хүчлэхгүй бол хариу ирэхгүй. Энэ дэлхий дээр хичээхгүйгээр хэн аливааг бүтээж, амжилтад хүрэх билээ дээ? Бидний өвөг дээдэс сэргэгээр бүхнийг сурахын тулд, гэзгээ баганад зангидаж, гуяа зүүгээр шивээгүй гэж үү? Хэрэв чи сайхан ирээдүйтэй болохыг хүсэж л байвал бага зэрэг хүнд даваа юу юм бэ? Ийнхүү бодоод би санаа зовохоо больж, хүүхдэдээ тавих шаардлагаа улам хатуу болгосон юм. Гэвч аажим аажмаар манай хүүхэд дуулгавартай байхаа больсон. Түүнийг хүчлэхэд дуулгавартай байж, хичээлээ хийх боловч намайг байхгүйд тоглодог болов. Эхлээд түүнд учрыг тайлбарлаж ятгаж дөнгөдөг байсан ч дараа нь тэр сонсохгүйгээр барахгүй намайг олон үгтэй хэмээн буруушааж, түүнийг хайрлахгүй байна, намайг битгий хүчил гэж хэлсэн. Түүний ингэж хэлэхийг сонсоод үнэхээр зүрх минь шимширч, гунигтай болсон. Тулгамдаж, уурласан би түүнийг цохиод авлаа. Үнэхээр их уур минь хүрч би уйлангаа бодон суулаа: Мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна. Хэрэв сайн сурахгүй бол чи юу хийж чадах вэ? Хэрэв над шиг энэ ядуу уулын тосгонд насаараа хоригдон амьдарвал ийм амьдрал юуны хэрэг байх билээ? Энд ямар ирээдүй байгаа юм? Би одоо чамд санаа тавихгүй бол чамд л хэцүү биш гэж үү? Чи яагаад миний зүтгэлийг ойлгохгүй байгаа юм бэ?

  Хичээлийг нь албадан хийлгэсээр хүүхдийн маань дүн нь сайжирлаа. Гэхдээ тэр томрох тусам улам л дуулгаваргүй болж, өмнөх шигээ хүлцэнгүй, ухаалаг байхаа больсон. Тэр юу бодож байгаагаа эсвэл сургууль дээр нь юу болж байгаа талаар надад хэлэхээ ч байсан. Бид улам л хөндийрч байлаа. Түүнд ямар нэгэн зүйл хэлэх гэхэд үргэлж л олон үгтэй гэж буруутган, тэвчээргүй байдлаар хандаж, үйл ойшоодог болов. Тэр бүр тоомсорлосон шинжгүй: “Би танд юу гэж хэлэх вэ? Би юм хэлсэн ч та ойлгохгүй!” “Битгий юм ярь! Ядаргаатай юм! Таны хэлэх үгийг сонсмооргүй байна!” гэдэг байв. Заримдаа надтай ярихын оронд өрөөндөө юм уншиж байгаа дүр үзүүлж суухыг илүүд үздэг байлаа. Би хүүхдээ ийм байгаад, юу ч ойлгохгүй байгаад үнэхээр гуниглаж, урам хугарч байв. Хүүхдийнхээ ирээдүйд зүрхээ шархалтал санаа зовсон ч тэр намайг огтхон ч ойлгохгүй байлаа. Үүнээс болж би хэчнээн их уйлснаа ч мэдэхгүй байна.

  Дараа нь надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах зол тохиосон юм. Нэг өдөр Бурханы үгнээс үүнийг олж харсан: “Хүүхдүүдтэй болонгуутаа хүн бүхэн төлөвлөж эхэлдэг: Би хүүхдээ ийм боловсролтой болж, ийм их сургуульд сурч, дараа нь сайн ажил олж, нийгэмд хөлөө олж, тогтвортой бат бөх байр суурьтай болоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд эхлээд байх зүйл нь мэдлэг, эрдмийн зэрэг бөгөөд дараа нь хүн нийгэмд байр суурьтай, эрх мэдэлтэй болно. Тийм маягаар, тэд насан туршдаа амьдрах хөрөнгөтэй, дэлхий дээр эрх мэдэлтэй байх ба тэдний хувьд амиа аргацааж, тайван аж төрөхөд амархан болно. Тэд хожим нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны талаар санаа зовох хэрэггүй. Иймээс хүүхдүүдтэй болох үедээ чи тэдэнд зориулан төлөвлөгөө гаргаж эхэлдэг. Зарим нь хүүхдүүдээ хөгжмийн авьяастай болохыг хардаг, иймээс тэдэнд төгөлдөр хуур, хийл гэх мэтийг сургадаг. Зарим нь хүүхдүүдээ уран зохиолд авьяастайг хардаг, иймээс тэд тэдэнд ном их уншуулж, тэднээр роман бичүүлж, намтар бичүүлдэг. Зарим нь бүр, хүүхдүүдээ өөрсдийнх нь төлөө тавьсан замыг дагуулахаар хичээж, хүүхдүүдийг нь хүмүүжүүлэх алдартнуудыг олдог… Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгдээрээ найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай ’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм. Энэ нь, чиний сурсан зүйл болон ямар төрлийн боловсролын түвшинд хүрсэн чинь чиний амьжиргааг, ирээдүйг шийдэх болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс амиа аргацаахын тулд бүх насаараа энэ зүйлд түшиглэдэг бөгөөд тэд үүнийг тун чухал гэж үздэг. Тийм учраас, өндөр түвшний боловсролтой болж, шилдэг их сургуульд орох нь хүүхдүүдийнх нь хувьд хамгийн чухал зүйл гэж хүн бүхэн үздэг. Бодит байдал дээр, хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг эдгээр зүйл, боловсрол болон мэдлэг, эдгээр агуулга болоод санаа нь бүгд Бурхан болон үнэний эсрэг байдаг бөгөөд Бурханаар жигшигдэж, Бурханаар яллагддаг. Хүн төрөлхтний үзэл бодол юу вэ? Тэдэнд хэрвээ тийм зүйл байхгүй бол тэд амиа аргацааж, нийгэмд хөлөө олж чадахгүй бөгөөд тэд доод зиндааны, ядуу, адгийн муу хүмүүс болох болно. Тийм учраас хэрвээ хэн нэгэнд мэдлэг байхгүй бол тэр соёлгүй эсвэл чиний нүдэнд өндөр түвшний боловсролгүй бол чи тэднийг жигшиж, дорд үзэж, басамжлах ба тэднийг ноцтойгоор авч үздэггүй. Хэрвээ чи хүүхдүүдээрээ үүнийг хийлгэж, хүүхдүүдээ ийм зүйлс хийхэд сургавал үзэл бодол болон сэдэл чинь анхнаасаа буруу байна. Хэрвээ хүүхдүүдээ сургаж, боловсролтой болгон хүмүүжүүлбэл чи гарцаагүй хүмүүст дутагдаж байдаг мэргэжил болон салбарыг сонгох болно, учир нь чиний зорилго бол өөрийнхөө хүүхдүүдэд сайн ирээдүйг өгч, тэд насан туршдаа тогтвортой ажлын байр, гэр бүл, хэтийн ирээдүйтэй байх явдал юм. Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үгийг сонсоод үнэхээр цочирдсон; Бурханы үг намайг дүрсэлсэн байлаа! Эдгээр жилүүдэд би Сатаны хорлолд амьдарч байсан биш гэж үү, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү”? Өөрийн хүүхдийн хувь тавиланг мэдлэгээр дамжуулан өөрчлөхийн тулд бага байхаас нь түүний форматив боловсролыг би бүтээсэн. Миний охин дөнгөж ойлгож эхлэхэд би түүнд Сатаны философийг зааж байжээ, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү.” Миний охин сургуульд явж эхэлсний дараа би түүний сурлагыг илүү нухацтайгаар хянаж, зохицуулж, түүний хичээлийн үзүүлэлтийг илүү ойр судлах болсон. Хийсэн бүх зүйл маань охиноо амжилттай байлгаж, бусдаар түүнийгээ хүндлүүлэхийн тулд байгаагүй гэж үү? Энэ бүхэн хүмүүсийг хуурах гэсэн Сатаны арга заль болж таарсан. Би аль хэдийн Сатаны харанхуй нөлөөллийн дор хүнд хэцүү амьдралаар амьдарч, үүнийгээ хүмүүсийн явах ёстой зам гэж ойлгож байсан. Хэрэв үнэн гэж байхгүйгээр хүмүүс энэ дэлхий дээр амьдарвал тэд юутай хөөрхийлөлтэй, тэд зөвхөн Сатанд хууртан мэхлүүлдэг гэдгийг би өнөөдөр л ойлголоо. Өөрийн хүүхдэдээ сайхан ирээдүй бэлэглэхийн тулд би маш их хүчин чармайлт гаргасан ч манай хүүхэд сайн сураагүйгээс гадна, эсрэгээрээ сурахаас улам бүр залхаж, миний албадмал боловсролоос болоод бүр надаас зайгаа барьж, зөрчилдөөнтэй болсон юм. Би ч мөн үүнээс болж эцэс төгсгөлгүй зовлонд амьдарсан. Эдгээр бүх зовлон Сатаны ялзралаас болсон гэдгийг одоо би эцэст нь ойлгож байна. Сатаны үзэл, харах өнцөг болон амьдралын төлөө тэмцэх хуулиуд нь миний охин болон надад маш их зовлон авчирсан. 

Анхны өгүүлэл линк: Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)




No comments:

Post a Comment