Лин Бо’ин бол Эзэнд олон арван жилийн турш итгэсэн ахмад номлогч. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш тэр, пасторууд, ахлагчид, антихрист хүчнүүдээр ял тулгуулж, гадуурхагдаж, шашны нийгэмлэгээс хөөгдсөн юм. Хэдий Лин Бо’инийг дайрч давшилж, яллаж, зохиомлоор буруутгаж байсан ч тэр айсандаа ухарч зайлсхийсэнгүй. Харин ч түүний итгэл өмнөхөөсөө илүү шийдэмгий болсон ба энэ нь эцэстээ түүнийг, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ариун явдалтай дүр үзүүлж байна гэдгийг ойлгоход хүргэсэн билээ.
2018-09-30
2018-09-28
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ?
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ? (Монгол хэлээр)
Лин Бо’энь Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, чадвар дадлыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн хувьтай өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ... Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, махбод дахь Бурханы илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу?
2018-09-27
Магтан дуу 2018 “Бурханы үнэн бодит байдал ба хайр татам байдал” Бурханы хайранд амьдаръя
Магтан дуу 2018 “Бурханы үнэн бодит байдал ба хайр татам байдал” Бурханы хайранд амьдаръя
Адам, Ева хоёрыг Бурхан
Арьсан хүрмээр хувцасласан
Бурхан Адам, Еваг бүтээж
Анд нөхрөө болгосон.
Тэдний цорын ганц гэр бүл болохын хувьд
Бурхан тэдний амьдрлыг харж хандан,
Хэрэгтэй бүхэнд нь санаа тавьсан.
Бурхан эцэг эхийн үүргийг гүйцэтгэсэн,
Аа аа аа
Адам, Ева хоёрын эцэг, эх.
Бурхан эцэг, эхийн үүргийг
Адам, Евагийн эцэг, эх (эцэг, эх),
Адам, Евагийг эцэг, эх мэт.
Бурханы хийдэг энэ ажилд
Хүн Бурханыг хичнээн өндөрт байдаг эсвэл
Түүний дээд ноёрхолыг харах боломжгүй.
Үү үү үү
Ариун Сүнсний үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”
Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно.
2018-09-22
Христийн сүмийн кино “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” Бурхан бол миний найдвар (Монгол хэлээр)
Жонг Шин бол Хятадын эх газар дахь нэгэн гэр сүмийн номлогч. Тэр олон жилийн туршид Эзэний итгэгч байсан бөгөөд ХКН-ын баривчилгаа, хавчлагаас болж үргэлж зовдог байсан юм. ХКН-ыг үзэн ядах нь улам гүнзгийрсэн бөгөөд ХКН бол өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг Сатаны дэглэм гэдгийг тэр аль хэдийн тодорхой олж харжээ. Сүүлийн жилүүдэд Зүүний Аянгын чуулганыг ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц зэрлэгээр буруутган, баривчилж, хавчиж байгааг тэр олж харсан билээ. Гэвч түүний гайхлыг төрүүлсэн зүйл бол Зүүний Аянга ялагдаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ улам бүр цэцэглэж байгаа явдал бөгөөд иймээс Жонг Шин энэ тухай эргэцүүлэн бодож эхэлжээ: Зүүний Аянга нь Эзэний илрэл болон ажил мөн үү?
2018-09-20
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ? (Монгол хэлээр)
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ?
Лин Бо’энь Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, чадвар дадлыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн хувьтай өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ... Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, махбод дахь Бурханы илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу?
2018-09-18
Бидэнд зориулан Эзэний бэлдсэн газар хаана байдаг вэ? (Монгол хэлээр)
Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс, “Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж амласан. Эзэн тэнгэр лүү буцсан, иймээс Тэр гарцаагүй бидэнд зориулсан орон байрыг тэнгэрт бэлдэж байгаа гэж олон хүн итгэдэг. Энэ ойлголт нь Эзэний үгтэй нийцдэг үү? Энэ амлалтан дотор ямар нууц агуулагддаг вэ?
Танд таалагдаж магадгүй: “Хүсэл тэмүүлэл” Тэнгэрийн хаанчлалын ирэлт
2018-09-17
Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газарт байдаг уу?
Эзэнд итгэдэг олон хүн, тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг гэж итгэдэг. Үнэхээр тийм байдаг уу? Эзэний залбиралд “Тэнгэр дэх бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал ирж, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газарт бас биелэх болтугай” (Матай 6:9-10) гэж байдаг. Илчлэлийн номонд, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон…” (Илчлэл 11:15). “Ариун хот, шинэ Иерусалим нь… тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг… Бурханы асар хүмүүстэй хамт байж…” (Илчлэл 21:2-3) гэсэн. Тэгвэл тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газар дээр байдаг уу?
Танд таалагдаж магадгүй: “Хүсэл тэмүүлэл” Тэнгэрийн хаанчлалын ирэлт
2018-09-15
Эзэнийг ирэх үед хэн эхлээд өргөгдөх вэ?
Золиослол хийж, өөрсдийгөө зарцуулж, шаргуу ажиллаж байгаа цагт гарцаагүй эхлээд өргөгдөх хүмүүсийн дунд байх болно гэж Эзэнд итгэдэг олон хүмүүс итгэдэг. Гэхдээ Эзэний үгэн дунд ийм үндэслэл байдаг уу? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин эхэнд байсан олон хүн сүүлчийнх; сүүлчийнх нь эхнийх болно” (Матай 19:30). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог…” (Иохан 10:27). Хүн өргөгдөх эсэр нь тэр, Эзэний дуу хоолойг сонсдог эсэхээр тодорхойлогддог гэдэг нь тодорхой юм. Түүний дуу хоолойг эхлээд сонсож, Түүний илрэлт болон ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол ухаалаг охид бөгөөд тэд эхлээд өргөгдөх болно.
Та нар Бурханы илрэлтийн нууцыг ойлгодог уу? (Монгол хэлээр)
Эзэн үүлэн дээр бууж, бүх хүмүүст харагдан суу алдартайгаар эргэн ирнэ гэж Эзэний олон итгэгчид итгэдэг, иймээс тэд үргэлж тэнгэр дэх үүлсийг ширтэж, Эзэн үүлэн дээр буун ирж, өөрсдөө тэнгэр лүү өргөгдөж, Түүнтэй уулзахаа хүлээж байдаг. Энэ итгэл нь үнэнтэй нийцдэг үү? Хүн Бурханы илрэлт болон ажлыг хэрхэн ойлгох ёстой вэ? Бурханы илрэлт нь ямар нууцуудыг агуулдаг вэ?
Санал болгож буй видео: “Хүсэл тэмүүлэл” Тэнгэрийн хаанчлалын ирэлт
“Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх жинхэнэ утаг учир | трейлер (монгол хэлээр)
Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур, Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг.
2018-09-10
Ингэж Эзэн эргэн ирдэг (Монгол хэлээр)
Эзэний олон итгэгчид дараах библийн зөгнөлийг уншсан: “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30) Эзэн эргэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ гэж тэд итгэдэг боловч “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6) гэсэн өөр зөгнөлүүд Библид байдаг. Эзэн үүлэн дээр ил тод ирнэ гэсэн зөгнөл дээр нэмээд Тэр нууцаар ирнэ гэсэн зөгнөлүүд байдаг гэдэг нь илэрхий юм. Тэгвэл Түүний эргэн ирэлтийн талаарх үнэн юу вэ?
2018-09-09
Сайн мэдээний кино “Хүлээлт” Эзэний дуу хоолойг бид хэрхэн сонсох вэ? (Монгол хэлээр)
“Хүлээлт” Эзэний дуу хоолойг бид хэрхэн сонсох вэ?
Ян Хоу’энь бол Хятад дахь гэр чуулганы пастор юм. Тэрээр өөрийн эцэг Ян Шоудаогийн хамтаар Эзэн Есүсийг үүлнээс буун ирж, өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээсээр иржээ. Үүний тулд тэд Эзэний төлөө шамдан ажиллаж, Түүний нэрийг бат баримталж, үүлнээс бууж ирсэн Эзэн Есүс биш хэн боловч хуурамч Христ хэмээн итгэж байв. Иймээс Эзэний хоёр дахь ирэлтийн тухай мэдээг дуулах үедээ тэд үүнийг сонсож, эсвэл хүлээн авсангүй. Тэд харуулдан хүлээсэн нь хамгийн зүйтэй хэмээн боджээ... Тэднийг идэвхгүй хүлээж байтал Ян Хоу’эний үеэл Ли Жиаинь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, тэдэнд сайн мэдээ түгээсэн байна. Хэсэг эрчимтэй ярилцсаны дараа Ян Хоу’энь “харуулдан хүлээх” гэдгийн үнэн утгыг эцэст нь ойлгож, Төгс Хүчит Бурханы үгс бол үнэн, зам, амь мөн бөгөөд эдгээр нь Эзэний дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол тэдний маш олон жил хүлээсэн Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм гэдгийг харж чаджээ...
2018-09-07
Христийн сүмийн хошин яриа “Буруу эргэлт” Бурханы дуу хоолойг сонсоор л төөрөхгүй шүү(Монгол хэлээр)
Христийн сүмийн хошин яриа “Буруу эргэлт” Бурханы дуу хоолойг сонсоор л төөрөхгүй шүү(Монгол хэлээр)
Эргэн ирсэн Эзэний айлдсан үгийг сонсоод Жао Шунд тэдгээр үг бүгд үнэн мэт санагджээ. Гэвч тэр өөрийнх нь биеийн хэмжээ хэтэрхий жаахан, ялгаж салгах чадваргүй тул, пасторыг хаалганы манаач шиг байлгахыг хүснэ. Пасторынхоо гэр рүү явах замдаа тэр санамсаргүйгээр Жэн Лу эгчтэй таарна. Жэн Лу эгчийн үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан, Жао Шун сэхээрч, Эзэний эргэн ирэлтийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсоход төвлөрөх ёстой гэдгээ, энэ бол Түүний мөрийг дагах цорын ганц зам гэдгийг ойлгоно. Пасторууд болон ахлагч нарыг сохроор бишрэн хүндэлж, дагах нь ердөө буруу эргэлт хийж байгаа явдал билээ.
Танд таалагдаж магадгүй:
Сайн мэдээний Богино зураглал “Манай аав, пастор” Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн
Танд таалагдаж магадгүй:
Сайн мэдээний Богино зураглал “Манай аав, пастор” Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн
2018-09-06
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй.” “учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.”
2018-09-05
Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Хоёрдугаар хэсэг
“Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Хоёрдугаар хэсэг
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй....Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг.”
Танд таалагдаж магадгүй: “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”
2018-09-04
Магтан дуу 2018 “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” Эцсийн өдрүүд дэх Бурханы аврал
Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам
Бурханы гэсгээлт, шүүлтээр хийх эцсийн цэвэрлэх ажилд
бат зогссон хүмүүс эцсийн амралт руу орно.
Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн хүмүүс
Бурханаар авахуулж, эцсийн амралт руу орно.
Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол
хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх.
Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй.
Энэ бол амралт руу орох цор ганц зам билээ.
2018-09-03
Магтан дуу 2018 “Зөвхөн Бурханд Амийн зам бий” Бурхан л амийн эх ундарга
Зөвхөн Бурханд Амийн зам бий
Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж
Эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш.
Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг,
Зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай,
Зөвхөн Бурханд амийн зам бий.
Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,
Амийн булгийн мөнхийн урсгал билээ.
Дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан маш их ажил хийсэн;
Амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн;
Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ.
Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь;
Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам,
Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.
2018-09-02
Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (гуравдугаар хэсэг)
Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе
Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид[c] тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.
2018-09-01
Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Хоёрдугаар хэсэг)
Хүний амьдралын зургаан онцгой үе
Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.
Төрөлт: Эхний онцгой үе
Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.
Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.
Subscribe to:
Posts (Atom)