2019-12-28

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship


Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship 
Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө
Чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг.
Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр
Чи үүргээ хүлээн авч,
Амьдралын аян замаа эхэлдэг.
Чамд ямар ч далд шалтгаан байсан
Аян зам чинь ямар ч байсан
Тэнгэрт буй зохион байгуулалт болон зохицуулалтаас
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л 
ийм ажил хийх чадвартай.
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л
ийм ажил хийх чадвартай.

2019-12-27

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)


Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)
Бид Бурханыг бодож, залбиран уншиж, нөхөрлөдөг,
бид бясалган тунгааж, Бурханыг эрэн хайдаг.
Бурханы үгэнд амьдарч, хайр татам байдлыг нь хардаг.
Үнэн биднийг чөлөөлж, бид Бурханы жинхэнэ хайрыг амсдаг.
Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.
Бид Бурханыг магтан дуулж, бүжиглэхгүй байх аргагүй.
Магтаалд маань ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй.
Жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр хөөртэй болгодог.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.

“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

Хоёр мянган жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажилласан бөгөөд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлон, үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгсөн билээ. Эдгээрээс олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагасан юм. Харин фарисайчууд өөрсдийн санаа бодолтой гөжүүдлэн зууралдаж, бие махбодтой болсон Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан бөгөөд тэр ч бүү хэл Эзэнийг цовдолжээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг. Тэгвэл орчин цагийн фарисайн дүрд хэн тоглодог вэ? “Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” хэмээх бэсрэг хошин тоглолтыг хүлээн авч үзээрэй. 

2019-12-25

“Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Хошин тоглолт)


Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр)

Эзэн Есүс, “Би удахгүй ирнэ” Эцсийн өдрүүд бол Эзэнийг ирэхэд нь хүлээн авах хамгийн чухал цаг үе бөгөөд шашны урсгалын итгэгч болох Жэн Хао'энь, Эзэн эргэн ирсэн хэмээн эхнэрийнхээ гэрчлэхийг сонсоод, эрж хайж, судлахыг хүсжээ. Гэвч чуулганых нь пастор түүнд саад болох гэж удаа дараа оролдон, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24). хэмээх Библийн эшлэлийг уншиж өгнө. Тэгээд Эзэнийг ирсэн гэж номлодог хэн ч бай хуурамч гэж хэлэн, Жэн Хао'энийг эргэлзээнд автуулж орхижээ. Тэрээр жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэний талуудыг эхнэрийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлгох чадвартай болж, эцэст нь төөрөгдлөөс ангижирчээ... Үнэн гэдэг худал байх аргагүй гэх бэсрэг хошин тоглолтыг таалан соёрхоно уу.