2018-10-04

Магтан дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” Бурханы төгс хүчийг магтан дуулъя


Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй

Хэчнээн жил, хэдэн мянган жил
Сатан хүн төрөлхтнийг ялзруулан, 
маш их нүгэл үйлдсэн.
Үе удмууд нэг нэгээрээ хууртсаар байна.
Өө хэчнээн гэмт хэрэг, 
аймшигт гэмт хэргийг Сатан дэлхий дээр үйлдсэн билээ.
Хүнийг Бурхантай тэмцэлдүүлж, хүчирхийлж, хууран
Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйрүүлэхийг зорьдог.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
Тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, 
хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй.
Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч 
Түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй.
Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй,
юу ч өөрчлөгдөхгүй.

2018-10-03

Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)


Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)

Жэн Шинмин бол дал дөхөж яваа настан, үнэн сүсэгт Христэд итгэгч. Эзэнд итгэдгээсээ болоод тэр баривчлагдаж, найман жилийн ял авч байжээ. Тэр сулллагдсан ч, Хятадын Коммунист цагдаа түүнийг төвлөрсөн хяналтын байн жагсаалтанд байлгасаар байв. Ялангуяа, настай эр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөний дараа түүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, садаа болохын тулд цагдаа бараг өдөр бүр ирдэг байв. Жэн Шинминд гэртээ Бурханы үгийг унших арга байсангүй, гэр бүлийн гишүүд нь хүртэл түүний санаа зовнилыг хуваалцаж байв. Шинэ жилийн үдэш болж, настай эр юу болохыг үл мэдэн гэртээ Бурханы үгийг уншиж байлаа... 

2018-10-02

Саин мэдээний кино “Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” Бурханы нэрний нууцыг нээх (Монгол хэлээр)


Түүний нэр нь Ван Хуа, тэр эмэгтэй Өмнөд Хятадад гэр сүмийн номлогч. Эзэнд итгэж эхэлснээс хойш тэрээр Библид Бурханыг Хуучин Гэрээнд Ехова, Шинэ Гэрээнд Есүс гэж дууддаг болохыг олж мэдсэн. Яагаад Бурхан өөр өөр нэртэй байдаг вэ? Ван Хуа үүнийг маш их гайхдаг байв. Тэрбээр Библиэс хариулт олох гэж оролдсон боловч нууцыг ойлгосонгүй .... Гэвч аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдсөн болохоор Есүс ганцаараа Аврагч мөн бөгөөд Есүсийн нэрийг дагавал бид тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно гэдэгт тэр бат итгэдэг. Гэсэн хэдий ч нэг өдөр Ван Хуа сэрдхиймээр мэдээ сонсов: Бурханы нэр өөрчлөгдсөн! Үүний дараа түүний зүрх сэтгэл тайван байхаа больсон ...

2018-10-01

Христийн сүмийн кино “Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ?” (Монгол хэлээр)


Гу Шоучэн бол Хятад дахь гэр чуулганы пастор юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж байгаа бөгөөд сургаал дээрээ уйгагүй ажиллаж, сайн мэдээг газар сайгүй номлож ирсэн байна. Тэрээр сайн мэдээ номлосныхоо төлөө баривчлагдаж, 12 жилийн хорих ял эдэлжээ. Шоронгоос гарсныхаа дараа Гу Шоучэн чуулганд үргэлжлүүлэн ажилласан байна. Гэвч Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Гу Шоучэний харьяалагддаг чуулганд хүрэхэд тэрээр үүнийг огт эрж хайж, судалж үзэлгүй өөрийн үзэл, ойлголт дээр гөжүүдээр тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ялладаг бөгөөд итгэгчдийг үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд саад хийж, зогсоохын тулд худал үзэл, төөрөгдөл тараахаар чадах бүхнээ хийнэ.