2017-11-05

Төгс Хүчит Бурханы үг | Зам… (7)


Бурхан бидэнд зориулсан замыг олон удаа биечлэн нээсэн болохоор бид илүү тогтвортой илүү бодитой замаар алхаж байгаа гэдгийг бид бүгд өөрсдийн бодит туршлагаасаа харж болно. Учир нь энэ зам бол цаг хугацааны эхэнд бидний төлөө Бурханы нээсэн зам бөгөөд энэ нь хэдэн арван мянган жилийн дараа манай үеийнхэнд дамжин ирсэн. 

2017-11-04

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Нэг дэх айлдварын тайлбар


Бурханы хэлсний адилаар “Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, мөн тэдгээрийн ар дахь зорилгыг ч ойлгож чадахгүй.” Хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол, хэрвээ Түүний үгийн ирэлт байгаагүй бол бүгд Түүний гэсгээлтийн дор сөнөх болно. Бурхан яагаад хүнийг маш удаан хугацаанд туршсан бэ? Таван сарын хугацаанд уу? Энэ нь бидний нөхөрлөлийн гол цэг, мөн түүнчлэн Бурханы мэргэн ухааны төв цэг юм. 

2017-11-03

Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Чи мэдэх үү Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ. ” Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2017-11-01

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Зам… (6)


Бурханы ажлын улмаас бид өнөө үед хүрэлцэн ирсэн. Иймээс бид бүгд Бурханы удирдлагын төлөвлөгөөний амьд үлдэгсэд бөгөөд биднийг өнөөг хүртэл авч үлдсэн нь Бурханаас ирж буй агуу өргөлт юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу улаан луугийн улс орон устгагдах ёстой боловч магадгүй Тэр өөр төлөвлөгөө зохиосон эсвэл Тэр Өөрийн ажлын өөр нэг хэсгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гэж Би бодож байна.