Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын объектууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ янз бүр байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас