2017-09-30

Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. ”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


2017-09-28

Хаанчлалын магтаaл хөгжимт драм— “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”




 1  Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, чи бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн чи Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Чи диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Чи диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг хүсэхгүй байна уу? Тэр чамд бүх нууцыг дэлгэхээс гадна чиний ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм.

2   Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй чамд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Чи Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, чи Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно.

3   Сүүлийн өдрүүдэд Бурханы хийх ажил бол хүн Бурханыг диваажинд байхыг, дэлхий дээр хүмүүсийн дунд амьдрахыг харж, хүн Бурханыг мэдэж, дагаж, хүндэтгэн, хайрлахад оршино. Тийм учраас Тэр хоёр дахь удаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний харж байгаа Бурхан нэг хамар, хоёр нүдтэй, энгийн, хүн шиг харагдаж байгаа боловч, эцэст нь Бурхан чамд энэ хүнгүйгээр диваажин болон дэлхий үлэмж их өөрчлөгдөх болохыг харуулна; энэ хүн оршин тогтнохгүйгээр, диваажин бүүдгэр, дэлхий өнгөгүй болж бүх хүн төрөлхтөн ядуу тарчиг, гай гамшигтай амьдрах болно. Сүүлийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы авралгүй байгаагүй бол, Бурхан бүх хүн төрөлхтнийг эрт үед тамд мөхөөсөн байх байсан; Түүний бие оршоогүй бол, чи үүрд гэмтэн, хүүрүүд болох байсан.

4   Түүний энэ бие махбод оршоогүй бол, хүн төрөлхтөн гарцаагүй гай зовлонтой тулгарч, эцсийн өдрүүдэд Бурханы илүү хүнд шийтгэлээс зугтахад хэцүү болох байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд хичнээн ч хайсан, амьдрал болон үхлийн аль нь ч биш нөхцөлд байх байсан; Түүний бие оршихгүйгээр, чи энэ өдөр үнэнийг олж, Бурханы сэнтийн өмнө ирэх боломжгүй байх байсан. Харин, чи өөрийн нүгэл хилэнцийнхээ хариуд Бурханаас шийтгэл хүлээх байсан. Бурханы бие эргэн ирээгүй бол, хэн ч аврагдах боломжгүй, мөн Бурхан хуучин эринийг аль эрт дуусгах байсан. Тийм байхад, чи Бурханы хоёр дахь бие махбодыг эсэргүүцсээр байх уу? Чи энэ энгийн хүнээс ийм их зүйл олж авах байтал Түүнийг хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж?

 5  төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн чиний итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, чиний хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв чи Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, чиний хувь тавилан юу болох вэ?
"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Илүү мэдэхийг хүсвэл:
Төгс Хүчит Бурханы Чуулган

2017-09-27

Төгс Хүчит Бурханы Чуулган | Хаанчлалын магтаaл хөгжимт драм—“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”


Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу? Бурхан ингэж хэлсэн, “Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ”.

  “Үг нь махбодоор илэрсэн” номоос 

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2017-09-26

Төгс Xүчит Бурханы үг



"Хорвоо ертөнцийн өргөн уудам чөлөөнд хичнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг вэ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн товч бахдал түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан-нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалыг үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулгаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, чи Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгдээрээ Бурханы дээд эрх, зохицуулгын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм." 
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 


Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.