2020-05-10

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?



Лай Энь нь, үүлэн дээр бууж ирж байгаа Эзэн л биш бол бүгд хуурамч Христ, мөн Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж номлож байгаа ямар ч үг бол худал хуурмаг гэж итгэдэг, гэр чуулганы пастор юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр сургаалыг олон хүн судалж, хүлээн зөвшөөрсөн гэж зээ хүү Ли Чэнгуан нь түүний чуулганыханд гэрчилж байгаа тухай олж мэдээд Лай Энь уурлаж бухимдан, чуулганаа битүүмжлэхийг нэг ажилчиндаа даруйхан даалгав. Гэвч яг тэр мөчид, Ли Чэнгуан охин Шиньминд нь номлохоор очсон гэдгийг тэрээр олж дуулсан бөгөөд үнэн замыг судлахад нь охиндоо саад хориг хийхээр оролдож, улмаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Эцсийн үр дүн нь ямар байх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл "Антихрист илчлэгдсэн нь" хэмээх хошин бэсрэг тоглолтыг хүлээн авч үзээрэй.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан Өөрөө VII” Дөрөвдүгээр хэсэг (Монгол хэлээр)



Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүх зүйлийг хангах гэдэг нь маш өргөн утга учир, цар хүрээг хамардаг. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.” 

2020-05-04

Христийн сүмийн хошин яриа “Манай пастор хэлэхдээ” Эзэнд итгэхдээ хэний үгийг сонсох вэ?


Христийн сүмийн хошин яриа “Манай пастор хэлэхдээ” Эзэнд итгэхдээ хэний үгийг сонсох вэ?
Ю Шуньфу бол пастор, ахлагчдыг хүндэлж, шүтдэг шашны ертөнцийн итгэгч юм. Тэрээр “пастор, ахлагчдыг бүгдийг нь Бурхан томилсон бөгөөд пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байгаа хэрэг” гэж боддог учир хийж буй бүхэндээ, тэр ч бүү хэл Эзэний эргэн ирэлтийг угтан авах асуудал дээр хүртэл пастораа сонсдог. Гэвч гайхалтай мэтгэлцээнээр дамжуулан Ю Шуньфу шашны үзлийг баримтлах нь утга учиргүй, үндэслэлгүй болохыг харж, Бурханыг өргөмжлөх нь итгэлд нэн тэргүүнд тавигддаг болохыг, мөн хүн зүрх сэтгэлийн “сүм”-ээ Бурханд зориулах учиртайг эцэстээ ойлгоно. Иймээс тэр, үнэн замыг өөрөө эрж хайж, судлахаар шийддэг...

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно. 

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна. 

2020-04-25

“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ?


Христийн чуулганы Хошин яриа“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ? (Монгол хэлээр)

Христэд итгэгч Жан И Эзэн эргэн ирсэн тухай гэрчлэл сонссон боловч үнэн замыг судалж байхад пастор, ахлагч нь түүнийг болиулж, саад хийхээр хэдэн удаа оролдож, “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж хэлдэг хэн боловч хуурамч зам тарааж байна. Тэднийг бүү сонс, үгийг нь бүү унш, тэдэнтэй бүү холбоо барь!” гэж хэлдэг. Энэ нь Жан И-г будилуулна, учир нь Эзэн Есүс “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10: 27) гэж тодорхой хэлсэн билээ. Эзэнийг угтан авах чадвартай байхын тулд хүмүүс ухаалаг охид байж, Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайж, сонсох ёстой гэдгийг Эзэний үг тодорхой хэлдэг боловч пастор, ахлагч нар Бурханы дуу хоолойг сонсоход нь итгэгчдэд саад хийж, тэднийг хязгаарлахаар чадах бүхнээ хийдэг. Итгэгчид үнэн замыг судлахаас тэд яагаад айна вэ? ... Пастор, ахлагчтай хийсэн мэтгэлцээнээрээ дамжуулан Жан И, эцсийн өдрүүдийн фарисайчууд хэн болохыг, мөн Эзэнийг угтан авахад итгэгчдэд саад болдог жинхэнэ саад бартаа хэн болохыг эцэст нь олж хардаг.