2019-09-15

Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu)


Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship 
Өө Бурхан минь!
Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна.
Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж,
Таны дуу хоолойг би сонслоо.
Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг
Таны үг үнэн билээ.

2019-09-13

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

2018 оны 9 дүгээр сарын 28, 127

Чэн Ши

Ах эгч нар аа:

  Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?

  Үнэндээ, Бурхан залбирлыг маань сонсохгүй байж болох цөөн хэдэн шалтгаан бий. Би энэ талаарх хувийн ойлголтоо та бүгдтэй хуваалцъя.

2019-09-11

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?

Шиаопин

  Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.

2019-09-09

Хүүхдүүдийн боловсрол | Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)


Хүүхдүүдийн боловсрол | Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)

Лю Енг

  Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)