2019-08-05

Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship


 Бурханы үгийн магтан дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг” worship  

Биднийг завхралаас аврах шинэ ажил хийхийн тулд
Бурхан махбод болж, хүмүүсийн дунд нуугдсан.
Тэр тайлбарыг нууцалдаг.
Хийсэн төлөвлөгөөнийхөө дагуу,
Өөрийн ажлыг алхам алхмаар хийдэг.
Өдөр өдрөөр Түүний үг нэмэгдэж байна,
Тайвшруулж, сануулж, зэмлэж бас анхааруулж байна.
Эелдэг зөөлнөөс эхлээд догшин,сүрлэг хүртэл,
Түүний үг энэрэл ба айдсыг шингээж байна.
Түүний хэлдэг бүхэн гүн гүнзгий нууцыг маань илчилдэг.

2019-08-02

Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбод болсон бэ? (Монгол хэлээр)


 Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбод болсон бэ? (Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед, бие махбодтой болсон Бурхан хүний нүглийг Өөртөө үүрч, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэн загалмайд цовдлогдсон. Эцсийн өдрүүдэд, үнэнийг илэрхийлж, хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон. Тэгвэл хүний авралын ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй байдаг вэ? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн,“Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. …Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно.”       “Үг нь махбодоор илэрсэн” номоос 
  

2019-07-31

“Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай” киноны клип: Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь


 Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь

Хэдийгээр Эзэнд итгэдэг хүмүүс бүгд Эзэн Есүс бол махбод болсон Бурхан гэдгийг мэддэг ч, бие махбодтой болохын үнэнийг хэн ч үнэндээ ойлгодоггүй. Эзэн эцсийн өдрүүдэд ярьж, ажиллахаар махбодод дахин ирнэ гэж Библид зөгнөсөн. Хэрвээ бид бие махбодтой болсон Бурханыг мэдэхгүй бол Эзэний хоёр дах ирэлтийг угтах аргагүй болно. Иймээс бие махбодтой болсон Бурханыг мэдэх нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахын гол түлхүүр юм. Тэгэхээр бид бие махбод болсон Бурханыг яаж таних вэ?

2019-07-28

Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?” (Praise and Worship)



Magtan duu 2019 “Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?” (Praise and Worship)

Хэрэв хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл

хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй,

ялзарсан зан чанараас чөлөөлөгдөхгүй.

Арвин их нигүүлсэл дунд амьдардаг ч

яаж Бурханыг мэдэж, баярлуулахаа мэдэхгүй бол

Түүнд өрөвдөлтэйгээр итгэдэг ч

хэзээ ч Түүнийг олж авахгүй.