2019-07-15

Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг”


Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүнийг аврах хамгийн чухал ажлыг хийдэг”
Бие махбодтой Бурханы хийсэн ажил
Бурханы ажлаас хамгийн агуу нь.
Бие махбодтой Бурханы хийсэн ажил,
Бурханы ажлаас хамгийн гүнзгий нь.
Бурханы ажлын гурван үе шатаас
энэ хоёр үе шат амин чухал,
ажлын энэ хоёр үе шат бол
бие махбодтой Бурханы ажил билээ.
Бурханы ажлын хамгийн чухал хэсэг нь
махбодоор хийгддэг.
Бурхан хүн бүрийг аврахдаа
махбодоор хийх ёстой.
Махбод дахь Бурхан хамаагүй мэт хүнд санагддаг ч,
Тэр хамгийн чухал ажлыг хийдэг тул
үнэндээ энэ махбод нь бүх хүний хувь заяа
оршин тогтнолтой холбоотой.

2019-07-13

Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн ойлгох вэ (Монгол хэлээр)


 Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн ойлгох вэ (Монгол хэлээр)

Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг аврахаар ажиллахын тулд махбодтой болсон. Гэхдээ бие махбодтой болохын үнэнийг ойлгодоггүй учраас бид, бие махбодтой болсон Бурханыг жирийн хүнтэй адил гэж үздэг ба Бурханы дуу хоолойг таньдаггүй, бид бүр Эзэнийг хэрхэн угтан авахаа бүр ч мэддэггүй, бид Бурханыг үл тоомсорлож, яллахын тулд шашны ертөнц болоод эрх баригч хүчнийг дагаж чадах хэмжээнд очсон ба нөхцөл байдал, Бурхан Нигүүлслийн эрин үеийн Өөрийн ажлыг хийхийн тулд Эзэн Есүсийн бие махбодтой болж байсан үеийнхээс ямар ч ялгаагүй байгаа. Тиймээс бие махбодтой болох тухай үнэнийг ойлгох нь Бурханыг мэдэхэд чухал гэдэг нь харагдаж байна. Тэгвэл бие махбодтой болох гэж яг юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?   

2019-07-12

“Сайн мэдээний элч” киноны клип: Христ бол бие махбодтой болсон Бурхан юм (Монгол хэлээр)


Сайн мэдээний элч” киноны клип:  Христ бол бие махбодтой болсон Бурхан юм  (Монгол хэлээр)

Сүүлийн хоёр мянган жилийн турш, Эзэнд итгэгчид хэдийгээр Эзэн Есүс бол Христ, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэдэж байсан боловч Бурхан бие махбодтой болох нь үнэндээ юу болох тухай болон бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ гэдэгтэй холбоотой үнэний нууцыг ойлгож чадаагүй юм. Ийм учраас эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийхээр махбод болох үед зарим хүн Түүнийг жирийн л нэг хүн мэт үзэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Ийм маягаар хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах тун магадлалтай. Бие махбодтой болохын үнэнийг ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад шийдвэрлэх чухал гэдэг нь илэрхий юм. 

2019-07-11

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Ишин

Хоцрогдсон хөдөөний тосгон, ажлаасаа болоод эцтэлээ ядарсан аав ээж хоёр, мөнгөний гачигдалтай амьдрал … энэ бараан дурсамжууд бага залуу насны минь оюун ухаанд хадагдаж, эдгээр нь “хувь заяа”-ны тухай миний анхны сэтгэгдэл байлаа. Сургуульд орсны дараа багш “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэж хэлэхийг анх сонсоод тэр үгийг оюун ухаандаа бат бөх хадгалсан юм. Ядуу төрснөө өөрчилж чадахгүй ч гэлээ хичээл зүтгэлээрээ өөрийн хувь заяаг өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Ингээд би “хувь заяа”-тайгаа тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж хэсэгхэн ч болов өөрийн гэсэн диваажинг олж авсан.