2019-07-04

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)


Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)

Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй. 

2019-07-02

Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө өргөгдөх нь


“Миний хэрэгт бүү оролц”киноны клип: Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө өргөгдөх нь (Монгол хэлээр)

Библид Паул, “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна.” (Галат 1 : 6) гэж хэлсэн. Пасторууд болон ахлагч нар Паулын эдгээр үгийг буруугаар тайлбарлаж, энэ нь урвалт бөгөөд Эзэнээс урваж буй хэрэг гэж хэлэн, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүх хүнийг ялладаг. Тиймээс зарим итгэгч хууртагдсанаас болж Эзэнийг угтан авах боломжоо алддаг. Энэ бичвэрийн жинхэнэ утгын талаар тодорхой ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад туйлын чухал гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр Бичвэрийн энэ хэсгийн жинхэнэ утга учир юу вэ? Энэ видео танд хариултыг нь илчилнэ.

2019-06-29

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)


 Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?

2019-06-28

Бид Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн харуулдан хүлээх хэрэгтэй вэ?


Эзэн дахин ирэхдээ үүлтэй бууж ирэх үү, эсвэл хулгайч шиг нууцхан ирэх үү? Эзэний хоёр дахь ирэлттэй та хэрхэн учрах вэ? Хуурамч Христэд мэхлэгдэхээс хэтэрхий айсандаа Түүнийг эрж хайхаас татгалзах уу, эсвэл ухаалаг охидын нэг болж, Бурханы дуу хоолойд гярхай анхаарал хандуулах уу? Бид хэрхэн “харуулдан хүлээснээр” Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэ богино видео бичлэгийг үзнэ үү!