“Чи үнэхээр гэмшсэн үү” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)
Жан Мин'энь нэгэн гэр чуулганы номлогч байв. Тэрээр Эзэнд олон жил итгэсэн бөгөөд тэр бүх хугацаанд Эзэний төлөө номлож, ажиллаж, зовж, бас зарлагаджээ. Тиймээс тэр өөрийгөө жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдсөн гэж боддог байв. Гэвч чуулганы сонгуулиар өөрийг нь биш өөр ах, эгчийг чуулганы удирдагч, санваартнаар сонгоод өөрт нь цуглаан зохион байгуулах үүрэг өгөхийг Жан Мин'энь харлаа. Гаднаа тэр хүлээн зөвшөөрч, захирагдаж буй мэт харагдсан ч маш сэтгэл дундуур байв. Эхнэр нь түүнийг чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөөгүй гэж хэлсэн ч Жан Мин'энь үнэмшээгүй бөгөөд гайхалтай мэтгэлцээн удалгүй өрнөнө… Жинхэнэ гэмшил, өөрчлөлт гэж чухам юу вэ? “Чи үнэхээр гэмшсэн үү?” хэмээх бэсрэг хошин тоглолтыг үзээд хариултыг нь олж мэдээрэй.
“Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)
Жан Мудэ нь гэр чуулганы номлогч бөгөөд “Хүн зүрх сэтгэлээрээ итгэснээр зөвт байдалд хүрнэ, амаараа хүлээн зөвшөөрснөөр авралд хүрнэ.” (Ром 10:10) гэдэгт итгэдэг билээ. Түүнчлэн өөрийгөө Эзэн Есүст итгэдэг учраас аль хэдийн зөвт хэмээн нэрлэгдэн, аль эрт авралыг олж авсан, мөн Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд өргөгдөнө хэмээн бодно. Нэг өдөр охин нь бусад бүс нутагт номлол хийх ажлаасаа гэртээ эргэн ирээд, Жан Мудэгийн олон жил баримталж ирсэн энэ үзэл бодолд эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа гэр бүлийн гурав, авралд хүрэх нь тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болгож чаддах эсэх, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чаддаг эсэх болон үүнтэй холбогдох сэдвээр ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ ...
Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.