Библи бол Бурханы үг болон биднийг амиар хангаж чадах хүний туршлага, гэрчлэлээр дүүрэн байдаг, энэ нь бидэнд маш ашиг тустай. Эзэн Есүс, “Би бол амилал ба амь мөн: Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна: Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” (Иохан 11: 25-26) гэсэн.Гэтэл яагаад 2000 жил өнгөрсөн ч Эзэнд итгэдэг, Библийг уншсан хүмүүсийн хэн нь ч мөнх амийг хүртээгүй юм бэ? Библид мөнх амь руу хөтлөх зам байдаггүй байж таарах уу?Эзэн Есүс Өөрийн золин аврах ажлыг хийхдээ хүн төрөлхтөнд мөнх амийн замыг өгөөгүй байж болох уу? Мөнх амийн замыг хүртэх чадвартай байхын тулд бид юу хийх ёстой вэ?
2018-11-10
2018-11-09
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан байдал болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг байдлын хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Тэр эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулж, нигүүлсэл соёрхох нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас
2018-11-08
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгсийн хоорондох ялгаа юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).
“Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой” (Лук 24:47).
“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).
“Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
2018-11-07
Киноны клип: Яагаад буцаж ирсэн Эзэн Төгс Хүчит Бурхан гэдэг нэр авсан бэ? (Монгол хэлээр)
Яагаад буцаж ирсэн Эзэн Төгс Хүчит Бурхан гэдэг нэр авсан бэ?
Библи ингэж зөгнөдөг: “Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3: 12). “Тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2). Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнд “Төгс Хүчит Бурхан” нэртэйгээр илэрч шүүлтийн ажлыг Өөрийн гэр бүлийнхнээс эхлэн хийж, Өөрийн зөвт, сүр жавхлант, хилэнт зан чанарыг илчилнэ. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэрний ач холбогдол нь асар их. Энэ нэрний ач холбогдлыг та мэдэх үү? Энэ видео танд хариулт өгөх болно.

Subscribe to:
Posts (Atom)