Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь ‘шинэ’ агаад ‘гайхалтай’ хэмээх үгсэд оршдог. ‘Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно’; энэ үг бол гарцаагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж л Бурхан байх ба Тэр хэзээ ч Сатан болохгүй, гэхдээ Түүний ажил Түүний мөн чанартай адил хувиршгүй агаад өөрчлөгдөшгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан бол ийм гэж чи зарладаг боловч Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Бурханы ажил тасралтгүй түгэж, байнга өөрчлөгдөж байдаг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. ”
Дэлгэрэнгүй Агуулга: Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн