Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы гарт захирагддаг бөгөөд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлж болох юм. Энэ үнэн тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
2018-08-29
2018-08-28
Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !
(Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !
Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно.
2018-08-27
Шившлэгээс чөлөөлөгд | Эзэний хаан ширээний өмнө өргөгдөх (монгол хэлээр)
Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм. Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон. Олон жилийн турш Эзэнийг дагаж байгаа тэрээр Библи нь Бурханаас гаралтай бөгөөд Библийн бүх үг Бурханы үг гэж чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байсан. Тиймээс ч тэр Эзэнд итгэх нь Библид итгэхтэй агаар нэг гэж үзсэн. Тэрээр Библиэс хол байдаг хүмүүс Эзэний дагагчид гэж дуудагдах ёсгүй гэж бодсон.
2018-08-26
Христийн сүмийн кино “Бурханд итгэх итгэл” Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь (Монгол хэлээр)
Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур, Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг.
Subscribe to:
Posts (Atom)