Магтан дуу | Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг | Бурханы хайранд амьдаръя
Бурхан өдөр бүр бүтээлүүдээ ажигладаг,
Хүний амьдралыг амтлахын тулд даруухнаар нуугдан,
Хүний үйл хэрэг бүрийг ажиглаж байдаг.
Хэн өөрийгөө бүрэн дүүрэн Бурханд өргөсөн бэ?
Хэн Бурханыг чин сэтгэлээсээ бодож үзэж,
Хэн Бурханд амласнаа биелүүлж,
Бурханы өмнөх үүргээ мөрдсөн юм бэ?
Хэн Бурханыг сэтгэлдээ тээж байна вэ?
Хэн Бурханыг өөрийн амь шиг нандигнаж байна вэ?
Бурханы бурханлиг чанарыг харсан эсвэл
Бурхантай холбоотой байхыг хүсдэг хэн байна вэ?
Хүмүүс усанд живэх үед Бурхан амийг нь авардаг.
Амьдралтайгаа нүүр тулж чадахгүй үед
Бурхан тэднийг өргөж,
амьдрах Ахин нэг боломж олгодог.
Тэгээд тэд Бурханыг сууриа болгоно.
Хэрэв тэд дуулгаваргүй байвал
Бурхан энэ боломжийг ашиглан
Өөрийгөө тэдэнд мэдэгддэг.