2018-06-27

Христийн чуулганы кино | Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай | Бурхан бол миний найдвар


Гол үйл явдал: 



Бие Махбодтой Болохын нууцыг тайлах нь

 Хүн төрөлхтөн яагаад Бурханыг үл ойшоодог вэ? 

 Фарисайчууд яагаад Бурханыг эсэргүүцдэг вэ?  

Үйлчлэл хийлгүүлэхийн тулд Бурхан Сатаныг хэрхэн ашигладаг вэ?

2018-06-26

Сайн мэдээний кино “Ямар сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг


Гол үйл явдал:

 1. Эзэн Есүсийн эргэн ирэлтийн зөгнөлүүд яаж биелдэг вэ?

 2. Эзэн Есүс хэдийнэ эргэн ирсэн гэдэгт бид яаж итгэх вэ?

 3. Библиэс гадуур Бурханы үг, ажил байхгүй юу?

4. Нүгэл маань өршөөгдөнө гэдэг нь Тэнгэрийн Хаанчлад орох тасалбар мөн үү?

 5. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил шийтгэл үү, аврал уу?

2018-06-25

Христийн сүмийн магтаг дуу | Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал


Бие махбодтой болох үедээ Бурханы харуулдаг эрх мэдэл болон хүч чадал

Түүний үгсийг махан биеэр гаргахын тулд 
Бурхан дэлхий дээр ирсэн
(Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан 
Мосегийн цаг үетэй адилгүй)
Дараа нь Мянган жилийн хаанчлалын
эрин үед тэдгээр нь биелж,
Хүн бүрийн нүдэнд харагдахуйц бодит болно.
Энэ бол Бурхан бие махбод болно гэсний
гүнзгий утга билээ.
Сүнсний ажил нь бие махбодоор болон үгээр хийгддэг.
Энэ бол “Үг бие махбод болох,
Үг бие махбодоор илрэх”-ийн жинхэнэ утга билээ.
Зөвхөн Бурхан Сүнсний оюун санаагаар ярьж чадна.
Зөвхөн бие махбодтой Бурхан 
Сүнсний нэрийн өмнөөс ярьж,ярьж чадна.
Бурханы үгс бие махбодтой Бурханаар илэрхийлэгддэг.
Хүн бүр үүгээр удирдуулах болно.
Үүнийг хэн ч зөрчиж чадахгүй бөгөөд
 хүн бүр энэ хязгаар дотор амьдрана.
Энэ үгнээс хүмүүс ойлгох болно,
энэ үгнээс өөр тэнгэрийн айлдварыг хүлээн авахыг 
хүн мөрөөдөж чадахгүй.
Энэ бол бие махбодтой Бурханы харуулдаг эрх мэдэл,
Ингэснээр хүн бүр итгэх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Танд таалагдаж магадгүй:


2018-06-24

Христийн чуулганы кино | Үхлийн савраас | Бурхан надад хоёр дахь амийг өгсөн


Лиу Жен бол 78 настай, хөдөөний энгийн гэрийн эзэгтэй. Бурханд итгэснийхээ дараа Түүний үгийг уншиж, Түүнийг магтсан дуу дуулж, ах эгч нартайгаа байнга цуглаж, үнэний талаар нөхөрлөл хийхээс тэр зүйрлэшгүй баяр жаргалыг мэдрэх болсон юм... Гэвч сайн зүйл хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Тэрээр өөрийг нь аймшигтай хэцүү байдалд оруулсан Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигддаг. Цагдаа түүнийг гурван удаа хэсэг дээрээ аваачин байцаасан бөгөөд дахин Бурханд итгэхгүй байхыг анхааруулдаг. Тэд түүнийг ажиглаж, айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь очдог. Хятадын Коммунист Намын дарамтын дор нөхөр, хүү, бэр нь түүнийг Бурханд итгэхийг эсэргүүцэж, хязгаарладаг. Энэ зовлонгийн үеэр тэр Бурханд үнэхээр итгэж, найдсан ба Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, хавчилт шахалт, гай зовлонгийн дунд хатуу зогсох боломж олгосон юм. Зовлон нь туйлдаа хүрч арга мөхөстөх үедээ тэр Бурханаас яаралтай туслахыг гуйдаг. Тэр түүний залбирлыг сонсоод түүнд зам нээж өгдөг. Нэг орой тэр гэнэт ухаан алдаад, сэрдэггүй. Эмч, түүнийг аварч чадахгүй, түүнээс хагацахад бэлд гэж гэр бүлийнхэнд нь хэлдэг, гэвч 18 цагийн дараа тэр гайхалтай сонин байдлаар ухаан ордог. Төгс Хүчит Бурханы энэхүү ид шид түүний эргэн тойрныхныг гайхшруулж, түүнд шинэ зам нээдэг. ... Энэ явдлын дараа хүний амьдрал тодорхой биш—бидний хэн ч амьдралаа хянадаггүй—зөвхөн Бурхан хүний хувь заяаг захирч, бидний амь, үхэл, аз, азгүйтэл зэргийг гартаа барьдгийг тэр ойлгосон юм. Тэр бас биднийг хамгаалж, туслахад бэлэн байдаг ба бид зөвхөн Түүнд л итгэж, найдаж болно!