Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ.
2018-05-05
2018-05-03
Христийн чуулганы кино | “Зол завшаан ба Гай зовлон” | Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу?
Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа.
2018-05-02
“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан
Жен Шин бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлын саявтар хүлээж авсан шинэ тутам итгэгч. Тэр Бурханы үгийг нөхөрлөх, Бурханыг магтсан сүлд дуу дуулахаар ах эргч нартайгаа хамт цуглаанд байнга ирдэг. Эндээс тэр аз жаргал, таашаал мэдэрдэг. Гэвч сатанч сэхүүн зан чанартаа автан, өөр нэг эгч өөрөөс нь хурдан дэвжиж, бусдын анхаарлыг илүү татаж, ах эгч нарынхаа хүндэтгэлийг хүлээж байхад өөрөө тэдний бахдлыг хүлээж чадахгүй байгаадаа цухалдан атаархаж эхэлнэ. Цуглаан дээр тэр эгчтэй өрсөлдөөд, гүйцэж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, гутарч эхэлнэ. Түүний амьдрал зовлонгоор дүүрч, Сатан амьдралаар нь тоглож байв. Дараа нь сүмийн тэргүүнь бүсгүйд туслан дэмжихээр ирж, Бурханы үгийн нөхөрлөлөө хуваалцах болно. Бурханы үгийн шүүлт ба гэрэл гэгээ авчирдаг зүйлсээр дамжуулан, тэр атаархлынхаа шалтгааныг олж, сатанч бардам сэхүүн зан, алдар нэр, эд баялаг хөөцөлдөх, хувиа хичээх, сул дорой байдлаа үзэн ядах болсон ажээ. Жен Шин Бурханы зөвт чанар ба Түүний захиралтыг дутуу ойлгосон байж. Тэр Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахаар шийдэв. Бурханы үгийн заавар дор тэр атаархлын дөнгөнөөс слж, сэтгэл зүрх нь аврагджээ. Бурханы үгээр амьдрахын амар тайван, баяр баясгаланг бүсгүй мэдэрч эхэлсэн юм.
2018-05-01
“Хүү минь, гэртээ буцаад ирээч!” | Бурхан онлайн тоглоомын хүүхдийг аварсан | Трейлер
Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм.
Subscribe to:
Posts (Atom)