2018-03-04

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Христ сүмийн магтан дуу | “Бурхан бол эхлэл ба төгсгөл”

Христ сүмийн магтан дуу | “Бурхан бол эхлэл ба төгсгөл”


Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий та нар Түүнийг хараагүй ч гэсэн, Есүсийг Израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын "Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг"-ээс

2018-03-02

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг


“Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би Иудей айлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би Өөрийн махбод болсон биеийг авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан.

2018-03-01

Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно


Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золин авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно.

2018-02-28

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг.