Ажил болон оролт нь угаас бодитой бөгөөд Бурханы ажил болон хүний оролттой хамаатай. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн бүрэн ойлгож чадаагүй нь түүний оролтонд асар их бэрхшээлийг авчирсан. Өнөөдрийг хүртэл олон хүмүүс, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг эсвэл Бурхан яагаад бие махбодоороо ирж, алдар гутамшгийн алинд ч хүнтэй хамт байхын тулд туйлын их доромжлолыг туулдаг вэ гэдгийг мэддэггүй.
Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм.