2017-06-09

Төгс Хүчит Бурханы Чуулган|Би мөнхийн мөнхөд Бурханыг хайрлана


Өө Бурхан минь! Таны үгс намайг Тань руу буцаан хөтөлсөн.
Таны хаанчлалд би өдөр шөнийн алинд ч бэлтгэл хийдэг.
Үнэхээр олон шалгалт, өвдөлт, үнэхээр олон зовлон гамшиг.
Би олон удаа нулимсаа урсгасан, хүчтэй шаналал мэдэрсэн,
Олон ч удаа Сатаны урхинд унасан.
Гэхдээ Та надаас хэзээ ч холдон яваагүй.
Та намайг олон зовлон зүдгүүр дунд удирдан гарсан,
Та намайг олон аюулаас хамгаалсан.
Та намайг хайрласныг би одоо мэддэг.

2017-06-07

Төгс хүчит Бурханы Чуулган|Шинэ амьдралыг магтаарай




Халлелуяа! Танд талархаж, Таныг магтъя!
Халлелуяа! Төгс Хүчит Бурхан минь, Танд талархаж Таныг магтъя!

Хүмүүсийн дунд ажиллаж, ярьж сүүлчийн өдрүүдийн Христ илэрсэн.
Түүний үг биднийг хүний амьдралын зөв зам руу
удирдан шүүж, гэсгээж, цэвэршүүлдэг.
Бурханыг магтдаг шинэ амьдралтай болтол
Намайг өөрчилсөн нь Бурханы үг (Халлелуяа!)
Өвчин шаналал, эргэлзээ тээнэгэлзэл үгүй болсон;
Би сүнсээр чөлөөлөгдөж, дуу дуулдаг. Халлелуяа!
Үнэнийг ойлгох нь үнэхээр сайн. Би махан биеийн хил хязгаарыг давсан.
Би үнэхээр эрх чөлөөтэй. (Бурханыг магтъя!)
Бүх л төсөөлөл, буруу ойлголтууд алга болсон,
миний дуулгаваргүй зан чанар өөрчлөгдсөн.
Би хүний амьдралын хурц, гэгээлэг зам дээр алхдаг;
Бурханы хайр үнэхээр эрхэм үнэхээр бодитой! (Бурханыг магтъя!)
Энэ бол Бурханы хайрыг эдлэх Бурханы өргөмжлөл.
Би Бурханы хайрыг амталсан, дахиад хэзээ ч Бурханыг орхиж чадахгүй.

2017-06-05


Зүүний Аянга |Төгс хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Төгс хүчит Бурханы Чуулган|Бурханы ажил биелэгдсэнийг магтан дуулъя


"Бурханы агуу ажил түргэн өөрчлөгддөг, 

төсөөлөхөд хэцүү, хүнд үнэмшилтэй."
Таны эргэн тойрон өмнөх шигээ биш, бүх зүйл сайхан шинэ.
Бүх зүйл сэргэж, бүгд шинэчлэгдэж, бүгд цэвэр боллоо.
Бид дүүрэн баясалтайгаар Бурханыг магтан дуулъя,
Түүнийг тэнгэрт тултал магтан дуулъя (тэнгэрт тултал магтан дуулъя).
"Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! 
Бүх хүмүүс Бурханыг зүрх сэтгэлээсээ магтан дуулъя."
"Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! 
Бүх хүмүүс Бурханыг зүрх сэтгэлээсээ магтан дуулъя."