Бурханд итгэх итгэлийн тухайд Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн хуучин шашны үзэл болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитай холбогдолтой.