Энэ хэдэн өдөр би Хятадын Ухань хотод гарсан уушигны халдварт өвчинийг хамарсан маш олон мэдээг үзсэн. Энэ өвчиний тархалт нь маш хурдан бөгөөд халдвар нь маш өргөн тархсан байж, хүний нүд ба амьсгалаар дамждаг тул олон эмнэлгийн ажилтнууд ч халдвар авсан байна. Зарим нь өвчтөнтэй нэг гэрт байхад л халдварлаж байна. Эдгээр мэдээг хараад, би Эзэн Есүсийн зөгнөлийг саналаа. “Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.”(Лук 21: 10-11 АБ2013) Сүүлийн жилүүдийн газар хөдлөлт, гал түймэр, тахал улам бүр ихэсч байгааг бид бүгд харж байна. Энэ нь Эзэний үг нэг нэгээрээ биелж байна.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:: “Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, мөн хүн төрөлхтөн алхам алхмаар доройтол руу, эргэж ирэхгүй зам руу алхаж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайдаг хүн төрөлхтөн хаашаа явахыг хэн нэгэн ер нь бодож үзэж байсан уу? Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал, Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, өмнө нь хэзээ ч байгаагүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулдаг гэдгийг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь ердөө хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариу өгөөгүй үед Бурхан ямар уур хилэнг гаргах бол? Үүнийг ямар ч бүтээгдсэн зүйл урьд нь ердөө мэдэрч, сонсож байгаагүй. Иймээс энэхүү гай гамшиг нь анхдагч бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг авардаг Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадаaгүй.”
Бурханы үгийг уншиж дуусаад; Хүн бүхэн Бурханы уйгагүй сэтгэл ба яарсан хүлээлтийг мэдэрч чадна гэдэгт би итгэж байна. Бурхан биднийг Бурханы халамж хамгаалалтыг олоосой гэж хүсдэг бөгөөд хүн төрөлхтнийг гамшигаар устаасай гэж хүсдэггүй. Тэгвэл бид гамшгийн дунд яаж Бурханы хамгаалалтыг олох вэ? Та дараах киног үзвэл хариултаа олох болно.
No comments:
Post a Comment