2019-02-06

Христэд итгэгчийн амьдрал: Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцахыг чамд заах дөрвөн зөвлөмж


Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган, Зүүний Аянга, Христэд итгэгч, Эзэн Есүс,

Христэд итгэгчийн амьдрал: Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцахыг чамд заах дөрвөн зөвлөмж 
2018 оны 6-р сарын 4

Шаньси муж, Ван Зихан

  Хүн хоорондын харилцаа бол олон хүний толгойны өвчин болдог сэдэв. Түүнчлэн Христэд итгэгчийн хувиар хүн амьдралынхаа туршид нүүр тулдаг сэдэв юм. Эзэн Есүс биднээс нэг нэгэнтэйгээ эв зохицолтой байж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлахыг шаарддаг. Түүнчлэн шүтлэгтэй олон Христэд итгэгч Эзэний сургаалыг хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Гэвч бодит байдал дээр бид бусадтай харилцахдаа ойр ойрхон асар их зөрчилдөөн, үл ойлголцолтой тулгарч, улмаар харилцаа маань хөшүүн болж, нуран унадаг. Энэ хүн бүрд шаналал авчирдаг. Тэгвэл бид нэг нэгэнтэйгээ эв эетэй оршиж чаддаггүйн шалтгаан юу вэ? Христэд итгэгч бид амьдралдаа Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцах ёстой вэ? Энэ урьд нь миний ч гэсэн хүндрэл бэрхшээлтэй байдаг асуудал байсан юм. Эзэний удирдамжид талархъя! Дараа нь бүх хүндрэл бэрхшээлийг минь шийдвэрлэсэн хариултыг би нэгэн номноос олж чадсан. Энд би өөрийн туршлага, ойлголтоос жаахан хуваалцъя!
 

  1. Чи бусдад шударга, эрх тэгш хандах ёстой. Сэтгэл хөдлөл, дур сонирхол дээрээ тулгуурлан үйлдэл хийх ёсгүй.
  
  “Учир нь хэрвээ та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал ямар шагнал та нарт байх юм бэ? Татвар хураагчид ч ингэдэггүй гэж үү? Хэрвээ та нар ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Татвар хураагчид ч ингэдэг бус уу? Тиймээс тэнгэр дэх Эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай” (Матай 5:46-48). гэж Есүс хэлсэн. Амьдралдаа байгаа бусад хүнд Бурханы үгийн дагуу хандахыг Бурхан Христэд итгэгчдээс шаарддаг гэдгийг би Эзэний үгнээс ойлгосон. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөл, дур сонирхлын дагуу хандах ёсгүй. Бусадтай бид хэрхэн харилцдаг талаар тунгаах үедээ би, бусдаас ашиг тус, тусламж авбал бид баярлаж, нөгөө талд талархдаг гэдгээ ойлгосон. Гэвч, бусад хүн бидэнд хор хөнөөл учруулах зүйл хэлж, хийвэл тэр хүнд зэвүүцэж, тэднийг анхаарахаа больдог. Бид таалагддаг хүнтэйгээ учрахдаа тэдэнд ойртож, тэднийг ятгадаг; бид таалагддаггүй хүнтэйгээ уулзахдаа тэднийг голж, тэднээс холддог. Өндөр байр суурьтай, эсвэл агуу хүчтэй хэн ч байсан бид тэдэнд долигонож, тааллыг нь олохоор оролддог. Байр суурьгүй юм уу хүчгүй хэн ч байсан бид тэднийг голж, басамжилдаг. Бидний илүүд үздэг хэн нэгэн дутагдлуудыг маань заахад бид хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Хэрвээ бидний илүүд үздэггүй хүн ижилхэн зүйл хийсэн бол бид хүлээн зөвшөөрдөггүй, бид зөвтгөж, заримдаа тэдэнд эгдүүцэж, сөргөлдөж, бүр дайрч давшдаг. Эдгээр нь бүгд сэтгэл хөдлөл болон дуртай зүйлээ дагаж, бусдад эрх тэгш хандахгүй байгаагийн жишээ юм. Энэ нь мөн үл итгэгчдийн бусдад ханддаг арга барил юм. Хэрвээ Христэд итгэгч бусдад энэ маягаар хандвал, тэд үл итгэгчдийн алхдагтай ижилхэн замаар алхаж, Эзэний итгэгчид хэмээн дуудагдахад зохисгүй бөгөөд хийж буй зүйл нь Эзэний санаа зорилгын дагуу биш байдаг. Эзэнд итгэгчдийн хувьд, бид түүний сургаалыг хэрэгжүүлэх ёстой. Бид өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах ёстой. Хүний хүн чанар нь сайн, жинхэнээсээ Бурханд итгэж, үнэнийг хайрлаж байсан цагт тэд бидний дуртай зүйлс, зан авир, ааш араншинтай нийцдэг эсэхээс үл хамааран, бидний дуртай хүмүүс байх эсэх, мөн тэд чуулганы энгийн ах, эгч нар байх эсэхээс үл хамааран, бид тэдэнд чин сэтгэлээсээ, шударгаар хандах хэрэгтэй. Бид тэдэнд хүлээцтэй байдал, тэвчээр болон хайрыг үзүүлэх ёстой. Бид тэднийг хуурч, ялгаварлан гадуурхах ёсгүй. Зөвхөн тэгж байж бид Бурханы санаа зорилготой нийцэх болно.  

  2. Бусад хүний дутагдалтай тал болон илчлэгдсэн завхралд зүй зохистойгоор ханд. Бусдыг бүү зоргоороо тодорхойлж, шүү. 

  Есүс хэлэхдээ: “Өөрсдөө шүүгдэхгүйн тулд бүү шүү. Та нар өөрсдийн шүүсэн шүүлтээр шүүгдэх болно: өөрсдийнхөө хэмжсэн хэмжүүрээр хэмжигдэнэ” (Матай 7:1-2). гэсэн. Бид бол бүгд Сатанаар завхруулагдсан хүмүүс юм гэдгийг ойлгоход Эзэний сургаал надад тусалсан юм. Завхарсан зан чанар маань яг хэвэндээ байна. Хэрвээ бусад хүмүүс биеэ тоосон, ихэрхүү, хувиа хичээсэн, олиггүй сатанлаг зан чанарыг илчилбэл бид ч мөн ижилхэн зан чанарыг илчилж чадна. Бидэнд бусадтай адил дутагдал бий. Бид бусдаас өөрцгүй. Хэрвээ бид дутагдлууд болон ялзралаас нь болж бусдыг шүүж, тодорхойлбол бид үнэхээр биеэ тоосон, өөрсдийнхөө талаар хэтэрхий өчүүхэн мэдлэгтэй байгаа хэрэг юм! Тиймээс, бусад хүмүүс ямар ялзрал, гэм буруу илчлэхээс үл хамааран бид тэдэнд зүй зохистойгоор хандах ёстой бөгөөд тэднийг дур зоргоороо шүүж, тодорхойлох ёсгүй. Библид бичигдсэнээр Есүс нүгэлтнүүдэд хандахдаа ямар хандлагатай байсныг сана: Фарисайчууд завхайрал үйлдсэн эмэгтэйг барьж, Есүсийн өмнө авчирсан. Энэ эмэгтэйд хэрхэн хандах хэрэгтэйг тэд Есүсээс асуужээ. Тухайн үеийн хуулийн дагуу бол тухайн эмэгтэйг чулуугаар шидэж алах учиртай байв. Хэдий тийм боловч, Есүс түүнийг нүглийнх нь төлөө яллаагүй. Тэр түүнд ирээдүйд дахин нүгэл бүү үйлдээрэй гэж л хэлсэн. (Иохан 8:3-11 – г харна уу.) Энэ хэсгээс бид, Сатанаар завхруулагдаж, нүгэлд амьдардаг хүмүүсийн өвчин шаналал болон арга мөхөс байдлыг Есүс ойлгосныг харж болно. Тэрээр хүний сул талыг энэрсэн. Бид ялзралаа илчилж, эсвэл гэм бурууг үйлдэхдээ жинхэнээсээ гэмшиж байгаа цагт, Бурхан бидэнд гэмшиж, өөрчлөгдөх хангалттай цаг өгөх болно. Бид ч бас Есүсийн үлгэр жишээг дагаж, бусад хүмүүсийн дутагдлууд болон илчлэгдсэн ялзралд зүй зохистойгоор хандах ёстой. Бид хөгжлийн өнцгөөс бусдыг харах ёстой. Энэ нь мөн Христэд итгэгчдийн амьдралд байх ёстой, бусадтай харьцах зарчим юм. Хэрвээ бид бусдад хатуу ширүүн шаардлага тавьж, дэмий зүйл дээр маргаж, бүр дур зоргоороо хүмүүсийг шүүдэг бол, хэрвээ бид дутагдлыг нь хармагцаа хүмүүсийг тодорхойлж, тэднийг найдлагагүй хэмээн дүгнэх юм бол энэ нь бусадтай харьцахдаа биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанарыг ашиглаж байгаагийн жишээ юм. Хэрвээ та нар ингэвэл энэ нь Бурханы санаа зорилгын дагуу биш байх бөгөөд та нар бусадтай хэвийн харилцаатай байхгүй нь маргаангүй юм. 

  Би өөрийнхөө туршлагаас та нартай хуваалцъя. Манай чуулганд үл итгэгч нөхрөөсөө болж цуглаанд цагтаа оролцох боломжгүй эгч бий. Би энэ эгчтэй олон удаа ярьсан боловч тэрээр сөрөг агаад дорой байдалд амьдарсаар байв. Би энэ талаар маш ууртай байсан бөгөөд иймээс түүнийг Бурханд жинхэнээсээ итгэдэггүй нэгэн хэмээн тодорхойлсон юм. Би түүнд цаашид тусалж, дэмжихийг хүсээгүй. Хожим нь би дараахыг Библиэс уншив: “Иддэг нэгэн нь иддэггүйгээ бүү басамжлаг; иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг: учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм. Өөр хүний зарцыг шүүдэг чи хэн юм бэ? Тэр эзнийхээ өмнө зогсдог эсвэл унадаг. Тийм ээ, тэр зогсох болно: учир нь Эзэн түүнийг зогсоох чадвартай” (Ром 14:3-4). Надад үнэхээр ичгүүртэй санагдсан. Би ялагдаж, сөрөг, сул дорой байсан цаг үеэ бодов. Бурхан ах, эгч нарын маань сэтгэлийг хөдөлгөснөөр тэд над дээр ирж, Бурханы үгийг надад олон удаа уншиж өгч байлаа. Тэд надад тусалж, дэмжихийн тулд ярилцаж, туршлагаа хуваалцаж байв. Гагцхүү Бурханы үгийн удирдамж дор би тууштай зогсох чадвартай байсан юм. Надад сайрхаж бардамнаж чадах зүйл юу ч байсангүй. Харин, энэ эгч нөхөр нь саад хийснээс үүдэн цуглаануудад цагт нь оролцох боломжгүй байсан. Би түүнд хайрлах сэтгэлээр туслах учиртай байсан авч энэ эгчийн амийн төлөө санаа зовниогүй юм. Би бүр түүнээс зугтаж, түүнийг Бурханд жинхэнээсээ итгэдэггүй хүн хэмээн тодорхойлсон. Би өөрийгөө хараад, үнэхээр биеэ тоосон байснаа мэдрэв. Бурханы санаа зорилгын дагуу хийсэн зүйл надад юу ч байхгүй байлаа. Би үүнийг ойлгомогцоо Бурханы өмнө нүглээ улайж, гэмшив: Би энэ эгчид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэж байлаа. Дараа нь, би хайрын зүрх сэтгэлээр энэ эгчид Бурханы үгийг ярьж, зарим нэг туршлага болон ойлголтоо түүнтэй хуваалцав. Түүнтэй хэдэн удаа ярилцсаны дараа тэрээр нөхрийнхөө хяналтад байхаа больж, нөхцөл байдал нь аажмаар сайжирлаа. Энэ туршлагаас миний сурсан зүйл гэвэл ах, эгч нарт ямар ч дутагдал, сул тал байдаг бай, эсвэл ямар ч ялзралыг тэд илчилдэг бай, тэд жинхэнээсээ Бурханд итгэж, алдаа гаргах үедээ Бурханы өмнө гэмшиж чадаж байгаа цагт Бурхан тэдэнд өөрчлөгдөх боломж өгөх болно. Ийм учраас, бид бусдад хайрын зүрх сэтгэлээр тусалж, бусдыг уучилж, хүн бүрд Бурханы шаардлагын дагуу хандах ёстой. Бид бусад хүмүүсийг огтхон ч дур зоргоороо тодорхойлж, шүүж болохгүй. Ийм маягаар хүн, хүмүүст эрх тэгш агаад Бурханы санаа зорилгын дагуу ханддаг. 

  3. Та нар бусад хүмүүсийг хэтрүүлэн үнэлж, эсвэл дорд үзэх ёсгүй. Бусад хүмүүсийн давуу талаас суралцаж, өөрсдийнхөө дутагдлыг нөх. 

  Библид: “Юуг ч аминч санаархлаар, эсвэл ихэрхэг зангаар бүү хий; харин даруухан сэтгэлээр бие биенээ өөрөөсөө дээр гэж хүндэл” (Филиппой 2:3). гэдэг. Бурхан нэг бүрд маань өөр өөр хэв чанар, авьяас, хүч чадлыг хайрласан. Ийм учраас, ах, эгч нартайгаа харилцахдаа бид даруу зүрх сэтгэлтэй байж, бусдын давуу, эсвэл сул талд зүй зохистойгоор хандах хэрэгтэй. Бид бусдыг хэтрүүлэн үнэлэх ёсгүй, дорд үзэх ч хэрэггүй. Бид бусдын давуу талыг шингээж авснаар өөрсдийн дутагдлуудыг нөхөж чадна. Хэрвээ бид давуу тал, хэв чанар, авьяас чадвараасаа болж бусдыг үл тоомсорлож, өөрсдийн давуу талыг ихэсгэж, үүгээрээ дамжуулан онгирч, өөрсдийгөө гайхуулж, мөн бусдыг шүүж, элдвээр хэлж, бусдад хор хохирол авчирвал ингэж бид биеэ тоосон, ихэрхүү ялзарсан уг чанартаа удирдуулж байгаа юм. Энэ бол Христэд итгэгчдийн амьдрах ёстой зам биш. Жишээлбэл, өмнө нь би үргэлж миний хэв чанар цуг ажилладаг байсан эгчийнхээс дээр хэмээн бодсоноос түүнийг дорд үзэх болсон. Цуг ажиллах явцдаа би санаатайгаар болон санамсаргүйгээр онгирч, зүрх сэтгэл минь өөрөөрөө бахархах сэтгэлээр дүүрсэн юм. Миний ялзарсан зан чанар намайг үзэн ядахад Бурханыг хүргэж, Бурханыг надаас нүүр буруулахад хүргэсэн. Сүнс минь харанхуй агаад гутарсан байлаа. Ажилд маань миний илрүүлж чадахгүй олон тодорхой асуудал байх зуур эгчийн ажил аажмаар сайжрав. Би Есүсийн юу гэж хэлснийг бодлоо: “Өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд үзэгдэнэ; харин өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө’ гэв” (Матай 23: 2). Энэ үед би хэчнээн их биеэ тоосноо мэдсэн юм. Би өөрийгөө мэддэггүй байлаа. Үнэндээ, Ариун Сүнсний ажлаас болж ажил минь зарим үр дүн гаргасан, эсвэл би зарим асуудлыг олж мэдэж чадсан юм. Хэдий тийм боловч, би Бурханы нэр төрийг хулгайлж, хэмжээлшгүйгээр амиа бодсон байсан бөгөөд аминч үзлээ бахадсан юм. Би журмын ах, эгч нараа дорд үзсэн. Бодит байдал дээрээ би маш бодлогогүй байлаа! Үүний зэрэгцээ, би өөрийгөө хэрхэн орхих тухай сурах хэрэгтэй байснаа ойлгож авав. Би дутагдлуудаа нөхөхийн тулд эгчийн давуу талыг нээлттэй сэтгэлээр шингээн авах ёстой байв. Хэрвээ үүнийг л хийсэн бол Бурхан баярлаж, амь минь үргэлжлүүлэн өсөх байлаа. Үр дүнд нь, би тийнхүү хийж эхлэв. Миний ойлгоогүй бэрхшээлүүд байхад үед би эгчээс зөвлөгөө хүсэх болов. Би асуудлуудтай тулгарвал түүнтэй хэлэлцэх болов. Энэ үед, надад дутагддаг олон давуу тал түүнд байхыг би олж мэдлээ. Зүрх сэтгэл минь ихэд шившиглэгдэв. Мөн Бурхан дутагдлаа нөхөөсэй гэж хүссэн учраас намайг энэ эгчтэй хамт ажиллуулахаар зохицуулсныг би ойлголоо. Түүний даалгасан ажлыг хийхийн тулд хамтдаа эв зохицолтойгоор хамтран ажиллахыг Тэр биднээс хүссэн юм. Аажмаар, эгчтэй харилцах харилцаа минь хэвийн болж, би дахин нэгэнтээ Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан юм. 

  4. Бусад хүмүүс санаанд чинь нийцэхгүй зүйл хийдгийг олж мэдэх үедээ бусад хүнд анхаарлаа бүү төвлөрүүл. Харин оронд нь, чи эхлээд өөрийгөө танин мэдэж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой.

  Есүс ингэж хэлсэн: “Хоёр нүүрт та нар эхлээд өөрсдийнхөө нүднээс дүнзээ авч хая; тэгээд дараа нь ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхдаа тодорхой харах болно” “Хоёр нүүрт та нар эхлээд өөрсдийнхөө нүднээс дүнзээ авч хая; тэгээд дараа нь ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхдаа тодорхой харах болно” (Матай 7:3-5). Биднийг бусадтай харилцахад зарим нэг зөрөлдөөн болон гадуурхал байх нь гарцаагүй. Энэ үед бид нөгөө тал юуг буруу хийж байгаад сохроор анхаарлаа төвлөрүүлж, нөгөө талын буруу хэмээн үргэлж бодож болохгүй. Оронд нь, бид Бурханы өмнө ирж, Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайхад суралцах хэрэгтэй, ингэснээр асуудал маань хаана байгааг бид мэдэж авч чадна. Бурханы санаа зорилгыг ойлгож, ялзарсан зан чанарынхаа талаар ойлголттой болмогцоо бид өөрсдийгөө бусад хүмүүсийн оронд тавьж, тэдний өнцгөөс аливаа зүйлийг харах чадвартай болно. Бид бусдыг ойлгож, тэдэнтэй хамт санаа зовниж, хүлээцтэй байх чадвартай болно. Энэ үед, бусдын талаарх туйлшрал аяндаа огцом багасах болно. 

  Энэ талаар би гүн гүнзгий туршлага олж авсан. Намайг чуулганы ажилтай холбоотой ачаагаа үүрсэнгүй гэдгийг хамт ажилладаг байсан эгч нарын маань нэг надад олон удаа хэлж байсныг би санаж байна. Гэвч би үүнийг Бурханаас хүлээн авч чадахгүй байснаар зогсохгүй үнэн хэрэгтээ энэ эгч албаар надтай хэл ам хийж, амьдралыг минь хүнд хэцүү болгож байна гэж хардаж байлаа. Зүрх сэтгэл маань энэ эгчийн талаар өрөөсгөл хандлага бий болгож эхлэн, би энэ эгчийн хамт үйлчлэх хүсэлгүй болсон юм. Би Бурханы үгийг уншиж, Бурханы санаа зорилгыг хайсныхаа дараа ихэрхүү, биеэ тоосон сатанлаг зан чанар минь намайг хянаж, энэ эгчийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжийг надад олгохгүй байсныг ойлгосон. Энэ нь бүр эгчийг хардахад намайг хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ би, өдөр бүр надтай учирсан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг бүгдийг нь Бурхан тушааж, зохицуулсан байдгийг мэдсэн. Бурхан намайг өөрчилж, аврахын тулд эдгээр зүйлийг нягт нямбай зохицуулж байсан болохоос биш эгч надад хүндрэл учруулах гэж албаар хүссэн хэрэг биш байв. Би Бурханд захирагдаж, өөрийгөө зөнд нь орхиж, түүний зөв зүйтэй зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний дараа би Бурханы өмнө очиж, өөртөө дүгнэлт хийсэн. Эгчийн зөвлөгөөнөөс би, чуулганы ажлын тухайд үнэхээр хариуцлага үүрэхгүй байснаа харж чадсан юм. Би удирдагчийн надаар хийлгэхээр зохицуулсан юуг ч хамаагүй хийдэг атлаа чуулганы ажлыг хэрхэн бүр сайн хийж болох талаар хэзээ ч бодож үзээгүй. Би Бурханы санаа зорилгыг ойлгомогцоо Бурханы хүсэлтийн дагуу аливаа зүйлийг хийсэн юм. Би энэ эгчид завхралаа идэвхийлэн, хазаарлалгүйгээр илчилсэн бөгөөд тэр ч бүү хэл надад илүү их үүрэг хариуцлага өгөхийг Бурханаас гуйсан. Би нөхцөл байдалтай тулгарах үедээ чуулганд хэрхэн үр ашиг өгч чадах тухайгаа илүү боддог боллоо. Аливааг энэ маягаар хэрэгжүүлэх үед энэ эгчийн талаар надад нэгэнтээ байсан үл ойлголцол алга болсон. Бид сүнсээрээ холбогдож, нэгэн цагт бидэнд байсан эв эе эргэн сэргэсэн билээ.

  Хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчим нь миний туршлагаасаа сурсан зүйлс байв. Бурханы үг бол Христэд итгэгчийн амьдрал дахь чиглүүлэгч гэрэл болохыг би үнэхээр мэдэрсэн. Энэ бол бидний замын луужин юм. Бурханы үгийн удирдамжгүйгээр бидэнд алхах зам гэж байхгүй байх сан. Бидний хийх ёстой ганц зүйл гэвэл Бурханы сургаалыг хэрэгжүүлж, хүн бүрд адил тэгш хандах ёстой. Тэр цагт л бид жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулж, бусадтай эв эетэй зэрэгцэн оршиж, эргэн тойрон дахь хүмүүстээ ашиг тус хүртэх боломж олгож, Бурханыг сэтгэл ханамжтай байж, биднийг сайшаахад хүргэж чадна.

  Удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя. Бүх алдар хүн Бурханд байх болтугай!

No comments:

Post a Comment