2019-03-13

Христийн чуулганы дуу “Бурхан эрин үе болгонд шинэ ажил хийдэг”


 Сайн мэдээний дуу “Бурхан эрин үе болгонд шинэ ажил хийдэг”

Бурханы мэргэн ухаан,
гайхамшиг хэзээ ч өөрчлөгдөхгүй, 
Бурханы зөвт байдал, 
Түүний сүр жавхлан хэзээ ч хувиршгүй.
Бурханы мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Түүнд юу байгаа, Тэр хэн болох нь хэзээ ч хувиршгүй.
Бурханы ажил урагшилсаар, улам гүнзгийрсээр байна.
Бурхан үргэлж шинээрээ, хэзээ ч хуучрашгүй.
Эрин үе болгонд шинэ нэр, шинэ ажил, шинэ хүсэл, 
мөн шинэ зан чанартай байна.

2019-03-11

Христийн сүмийн шинэ магтан дуу "Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг"


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”

Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, 
шаналал дундах тэднийг энхрийлж
Халамжит бас хүчирхэг гараа сунгасан
Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна
Таны хайр, өршөөл бидэн дээр байна
Таны суу алдарт царай тань харагдаж байна
Өнө удаан завхарсан энэ дэлхийд
Таны гэрлийн цацраг одоо тусаж байна
Энэ дэлхий мөхөж байна
Нуран унаж, жигшмээр
Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна
Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч
Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ

2019-03-10

Христийн чуулганы магтан дуу “Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна”


Христийн чуулганы магтан дуу “Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна”

I
Бодит Бурханы үгээр дамжуулан,
Хүний сул тал, тэрслэл нь шүүгдэж, илчлэгддэг.
Тэгээд хүн өөрт нь хэрэгтэй зүйлийг хүлээн авдаг.
Бурхан хүний ертөнцөд ирснийг тэд хардаг.
Бодит Бурханы ажил нь хүн бүрийг
Сатаны нөлөө, Бузар заваан,
Сатанаар ялзарсан зан чанараас нь аврах зорилготой.
Бодит Бурханыг үлгэр жишээ болгон дагаад
Хэвийн хүн чанараар амьдарч,
Түүний үг болон шаардлага,
хэлсэн бүхнийг нь бүрэн дагаж,
Түүний тушаалыг биелүүлбэл чи Бурханаар авагдана.

2019-03-07

Христийн чуулганы магтан дуу “Амийн гэрчлэл”


Христийн чуулганы магтан дуу “Амийн гэрчлэл” 

Нэг л өдөр би ХКН-д баригдаж, хавчигдаж магадгүй,
энэ зовлон нь зүрх сэтгэлдээ миний мэддэг
зөвт байдлын төлөө юм.
Амь минь нүд ирмэхийн зуурт үгүй болсон ч,
эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ 
би бахархалтай хэлэх л болно.
Хаанчлалын сайн мэдээ өргөжих агуу үйл явдлыг 
үзэж чадахгүй байлаа ч,
хамгийн сайн хүслээ өргөх болно.