2018-09-30

Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” Христийн дахин ирэлтийн сайн мэдээ


Лин Бо’ин бол Эзэнд олон арван жилийн турш итгэсэн ахмад номлогч. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш тэр, пасторууд, ахлагчид, антихрист хүчнүүдээр ял тулгуулж, гадуурхагдаж, шашны нийгэмлэгээс хөөгдсөн юм. Хэдий Лин Бо’инийг дайрч давшилж, яллаж, зохиомлоор буруутгаж байсан ч тэр айсандаа ухарч зайлсхийсэнгүй. Харин ч түүний итгэл өмнөхөөсөө илүү шийдэмгий болсон ба энэ нь эцэстээ түүнийг, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ариун явдалтай дүр үзүүлж байна гэдгийг ойлгоход хүргэсэн билээ. 

2018-09-28

Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ?


Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ? (Монгол хэлээр)

Лин Бо’энь Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, чадвар дадлыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн хувьтай өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ... Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, махбод дахь Бурханы илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу? 



2018-09-27

Магтан дуу 2018 “Бурханы үнэн бодит байдал ба хайр татам байдал” Бурханы хайранд амьдаръя



Магтан дуу 2018 “Бурханы үнэн бодит байдал ба хайр татам байдал” Бурханы хайранд амьдаръя

Адам, Ева хоёрыг Бурхан 
Арьсан хүрмээр хувцасласан
Бурхан Адам, Еваг бүтээж
Анд нөхрөө болгосон.
Тэдний цорын ганц гэр бүл болохын хувьд 
Бурхан тэдний амьдрлыг харж хандан,
Хэрэгтэй бүхэнд нь санаа тавьсан.
Бурхан эцэг эхийн үүргийг гүйцэтгэсэн,
Аа аа аа
Адам, Ева хоёрын эцэг, эх.
Бурхан эцэг, эхийн үүргийг
Адам, Евагийн эцэг, эх (эцэг, эх),
Адам, Евагийг эцэг, эх мэт.
Бурханы хийдэг энэ ажилд
Хүн Бурханыг хичнээн өндөрт байдаг эсвэл
Түүний дээд ноёрхолыг харах боломжгүй.
Үү үү үү

Ариун Сүнсний үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”


Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно.