2018-08-31

Магтан дуу 2018 | Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна


Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн. 
Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн.
Тэр эртний Грекийн соёл, 
хүний соёл иргэншлийн зохион бүтээгч билээ.
Зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтнийг 
тайвшруулдаг, тайвшруулдаг.
Зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд 
өдөр, шөнөгүй санаа тавьдаг.
Хүний хөгжил ба дэвшил нь Бурханы эрх мэдлээс,
Бурханы дээд эрх мэдлээс салшгүй билээ.
Хүн төрөлхтний түүх ба ирээдүй нь 
Бурханы төлөвлөгөөнөөс,
Бурханы төлөвлөгөөнөөс тусгаарлашгүй билээ.

2018-08-29

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг)


Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы гарт захирагддаг бөгөөд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлж болох юм. Энэ үнэн тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

2018-08-28

Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !


(Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !

Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно. 

2018-08-27

Шившлэгээс чөлөөлөгд | Эзэний хаан ширээний өмнө өргөгдөх (монгол хэлээр)


Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм. Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон. Олон жилийн турш Эзэнийг дагаж байгаа тэрээр Библи нь Бурханаас гаралтай бөгөөд Библийн бүх үг Бурханы үг гэж чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байсан. Тиймээс ч тэр Эзэнд итгэх нь Библид итгэхтэй агаар нэг гэж үзсэн. Тэрээр Библиэс хол байдаг хүмүүс Эзэний дагагчид гэж дуудагдах ёсгүй гэж бодсон.