2018-04-30

Бурханы сүмийн кино | “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” | Христийн эргэн ирэлтийн сайн мэдээ


Лин Бо’ин бол Эзэнд олон арван жилийн турш итгэсэн ахмад номлогч. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш тэр, пасторууд, ахлагчид, антихрист хүчнүүдээр ял тулгуулж, гадуурхагдаж, шашны нийгэмлэгээс хөөгдсөн юм. Хэдий Лин Бо’инийг дайрч давшилж, яллаж, зохиомлоор буруутгаж байсан ч тэр айсандаа ухарч зайлсхийсэнгүй. Харин ч түүний итгэл өмнөхөөсөө илүү шийдэмгий болсон ба энэ нь эцэстээ түүнийг, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ариун явдалтай дүр үзүүлж байна гэдгийг ойлгоход хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ тэр зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л хүнийг аварч, ариусгаж, төгс болгож чадна гэдгийг мэдэж авчээ. Үүнээс болж тэр Христийг дагаж, Христэд гэрчлэл хийж, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн, ингэснээр тэр Бурханы жинхэнэ гэрч болж чадах юм. Хятадын Коммунист Нам, Лин Бо’ин шоронгоос суллагдсан ба огт өөрчлөгдөөгүй, өөрийнхөө итгэлийг өчүүхэн төдий ч хаяагүй, тэр ч байтугай Зүүний Аянгад итгэж, Эзэн Есүс эргэн ирсэн ба Тэр бол Төгс Хүчит Бурхан юм гэдгийг гэрчлэхийн тулд хаа сайгүй явж байгааг олж мэдээд түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүний жагсаалтанд оруулж, түүнийг баривчлахын тулд хаа сайгүй явжээ. Лин Бо’ин гэр бүлийнхнээ орхих хэрэгтэй болсон бөгөөд хаа явсан газраа тэр, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилж, чин сэтгэлтэй, сайн уг чанартай олон итгэгчдийг Бурханы тал руу залж чиглүүлж чадсан юм. Энэхүү видео нь Лин Бо’ин сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилсэн тухай үнэн түүхийг өгүүлдэг. 

2018-04-29

Бурханы сүмийн магтан дуу | “Бурханы зан чанарын бэлгэ тэмдэг” | Эзэний агуу байдалыг магтан дуулъя


Бурханы зан чанарын бэлгэ тэмдэг

Бурханы зан чанарт хүн төрөлхтний төлөөх
Түүний хайр, тайвшрал
Түүний үзэн ядалт, хүн төрөлхтний талаарх
ойлголт багтдаг
Бурханы зан чанар, 
Бурханы зан чанар бол амьд бүхнийг Захирагч 
Эсвэл бүх бүтээлийн эзэмшигч
Эзэний эзэмшдэг зүйл билээ

2018-04-26

Монгол магтан дуу | “Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг”


Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг

Бурханы махбодоор хийдэг ажил нь
 сүр хүчтэй ч бус нуугдмал ч биш
Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр байдаг шиг
 жинхэнэ бодитой,
Энэ нь нууц биш бас хоёр нүүртэй ч бус
Бүх хүмүүс бодит үнэнийг харж,
Үнэн, мэдлэгийг тэд олдог.

2018-04-25

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар


      Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”