2019-11-09

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” Бурханы жинхэнэ хайр


Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно” Бурханы жинхэнэ хайр
 
Бурхан хүнийг бүтээсэн тул, хүнийг удирддаг,
Тэр хүний хувь заяанд хариуцлага хүлээх ёстой,
Энэ бол Бүтээгч Эзэний хийдэг ажил билээ.
Байлдан дагуулах ажил нь
Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг ч
Эцэстээ Бурханы хүнд бэлтгэсэн
зохист газар нь аваачина.
Бурхан хүний төлөө ажилладаг учир
хүн хүрэх газартай болж,
Хувь тавилан нь баталгааждаг,
хувь тавилан нь баталгааждаг.
Бурхан хүнийг бүтээсэн тул түүнийг хөтлөх болно;
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно;
Тэр хүнийг хөтөлдөг тул
түүнийг хүрэх газар нь аваачна.
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно.

2019-11-08

Монгол кино “Галын баптисм” клип (2) Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ


Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ

Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21) хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ.

2019-11-07

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Найрал дууны хөгжим


Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Найрал дууны хөгжим
Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?

2019-11-02

Шаргуу ажил, аливааг орхих болон Эзэний төлөө өөрийгөө зарлагадах нь үнэхээр Бурханд дуулгавартай байгаа хэрэг үү?


Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). Гол дүр болох Сон Эньжэ, Эзэний төлөө аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж, шаргуу ажиллах нь Бурханыг дуулгавартай дагаж, Түүний хүслийг биелүүлж байгаа явдал гэж итгэдэг; ийм маягаар эрж хайснаар гарцаагүй Бурханы сайшаалыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орно гэж тэр боддог. Гэвч ах эгч нар нь энэ тухайд эргэлзэж байгаагаа илэрхийлнэ—хүн гаднаа өөрийгөө зарлагаддаг боловч энэ нь хаанчлалд орж, ерөөгдөх зорилготой бол яах вэ? Энэ нь ердөө Бурхантай наймаа хийж байгаа хэрэг бус уу? Хэрвээ хүн төлөөс төлдөг боловч эдгээр сэдэл үүнд холилдсон бол энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг үү? “Галын баптисм” гэх киноны энэхүү гайхалтай хэсгээс та хариултыг нь олно. 

Санал болгож буй видеонууд:
Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино
Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ