Чэнь Лу, Өмнөд Солонгос
Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.
Хэдэн сарын өмнө, ажлын маань Шиао Ван элэгний хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн гэдгийг дарга маань бидэнд хэлсэн юм. Шиао Ваны туссан өвчин нь биеэр хүрэлцэх, мөн хоол унд, биеийн шингэнээр дамжин бусад хүнд халдварлаж болно гэж дарга маань үргэлжлүүлэн хэллээ. Бид Шиао Вантай байнга харилцдаг байсан тул халдвар авсан байх өндөр магадлалтай байв, иймээс биднийг даруйхан эмнэлэг явж, шинжилгээ өг гэж хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод ажил дээр гэнэтхэн хөл хөдөлгөөн ихэслээ; халдвар авсан байх гэж хүн бүр санаа зовсон болохоор бид бүгд эмнэлэг рүү яаравчлав. Хэд хэдэн шинжилгээний дараа би сэтгэл түгшин хариуг нь хүлээлээ. Хэсэг хугацааны дараа эмч ирээд, шинжилгээний хариуг өгч: “Та Гепатит В вирус тээгч юм байна, саяхан халдварлаагүй, харин халдвар аваад нэлээд удсан бололтой” гэж хэлэв. Би сонссон зүйлдээ итгэж ер чадаагүй тул эмчээс дахиад хэлэхийг хүслээ. “Та зөв сонссон. Энэ үнэн. Та яаралтай эмчлүүлэх ёстой. Цаг алдвал өвчин тань хүндэрнэ, тэгээд элэгний хорт хавдар болчихвол том асуудал үүснэ шүү. Хамгийн гол нь энэ вирусийг биеэс бүрэн арилгаж болдоггүй болохоор та насан туршдаа тээж явна. Сэтгэлээ хатамжилж, бэлдэх хэрэгтэй!” гэж эмч харамсангуй хэллээ. Энэхүү аймшигтай, гэнэтийн мэдээ намайг цочирдуулж орхисон бөгөөд бүх бие минь цан цохиулсан чэс ногоо шиг хорчийж, хоёр хөл тугалга цутгуулсан юм шиг хүндэрлээ. Ухаан баларттал айсандаа шинжилгээний хариугаа авч эмнэлгээс гараад гэртээ яаж харьснаа ч мэдсэнгүй.