2019-06-29

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)


 Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?

2019-06-28

Бид Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн харуулдан хүлээх хэрэгтэй вэ?


Эзэн дахин ирэхдээ үүлтэй бууж ирэх үү, эсвэл хулгайч шиг нууцхан ирэх үү? Эзэний хоёр дахь ирэлттэй та хэрхэн учрах вэ? Хуурамч Христэд мэхлэгдэхээс хэтэрхий айсандаа Түүнийг эрж хайхаас татгалзах уу, эсвэл ухаалаг охидын нэг болж, Бурханы дуу хоолойд гярхай анхаарал хандуулах уу? Бид хэрхэн “харуулдан хүлээснээр” Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэ богино видео бичлэгийг үзнэ үү!

2019-06-26

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Библийн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? 

  Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно! 

2019-06-22

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч,
маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир,
Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд
юу хийх хэрэгтэйг мэддэг.
“Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг
олон хүн мэддэг хэдий ч,
тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй.
Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй.
Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир.
Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй.