2018-11-02

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэрийн утга учир


  “Ехова”, “Есүс” нь Хуулийн ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы нэрс бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэдгийг Илчлэл номд эш үзүүлжээ. Яагаад Бурхан эрин үе бүрт өөр өөр нэрээр дуудагддаг вэ? “Ехова”, “Есүс” гэсэн хоёр нэрний утга учир юу вэ? 

2018-11-01

Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй

Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй

Холбогдолтой Бурханы үгс:

  Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? 

2018-10-31

Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авсны ач холбогдол

Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авсны ач холбогдол

  Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авсны ач холбогдол

  Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “… тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2).

  “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3:12).

  “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).

2018-10-30

Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс хэмээх нэрийг авсны ач холбогдол

Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс хэмээх нэрийг авсны ач холбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “ЭЗЭНий тэнгэрэлч түүний зүүдэнд үзэгдэж, Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү ай: учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэр хүү төрүүлнэ, Түүнийг чи ЕСҮС гэж нэрлэ: учир нь Тэр Өөрийн ардуудыг нүглээс нь аварна гэж хэлэв” (Матай 1:20-21).

  “Тэнгэрэлч түүнд, Мариа бүү ай: учир нь чи Бурханы тааллыг олжээ. Харагтун, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлж, Түүнийг ЕСҮС гэж нэрлэх болно. Тэр агуу байх ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана: Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь сэнтийг өгөх болно: Тэр Иаковын гэрийг мөнхөд хаанчилна; Түүний хаанчлалд төгсгөл үгүй гэжээ” (Лук 1:30-33).