2018-10-08

Магтан дуу 2018 “Завхарсан хүн төрөлхтний харуусал” Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүсийг илчилдэг


Магтан дуу 2018 “Завхарсан хүн төрөлхтний харуусал” Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүсийг илчилдэг

Хүн бүхэн амьдралынхаа турш, Бурхантай цуг алхсан ч
Бурхан бол амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, 
Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, яаж удирддагийг ч мэддэггүй
Өнө эрт цагаас өнөөг хүртэл энэ бол хэний ч мэдээгүй зүйл билээ
Үүнийг хэн ч мэдэхгүй
Бурханы замыг олоход хэтэрхий хэцүүгээс эсвэл
Эсвэл Түүний төлөвлөгөө хараахан биелээгүйгээс бус, 
Харин хүний (хүний) сэтгэл, сүнс Бурханаас хэтэрхий алс байдаг
Хүн Бурханыг дагахдаа ч
Хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг
Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй
Түнэр харанхуйг мэдэрдэггүй

2018-10-07

Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг”


Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг”

Бие махбодтой Бурхан 
“Зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагдах” 
эрин үеийг төгсгөнө.
Тодорхойгүй Бурханд итгэх 
хүн төрөлхтний итгэлийн эринийг төгсгөдөг.
Ялангуяа сүүлчийн бие махбодтой Бурханы ажил 
Бүх хүн төрөлхтнийг илүү бодит,
жинхэнэ, таатай эрин үе рүү аваачдаг.

2018-10-06

Христийн сүмийн кино “Аврал” Та үнэхээр аврагдсан хүн үү? (Монгол хэлээр)


  Аврал гэж юу вэ? Эзэн Есүст итгэдэг хүмүүс Эзэнд чин үнэнээсээ залбирч, нүглээ улайж, гэмшвэл нүгэл нь уучлагдаж, аврал хүртэн, Эзэн ирэхэд шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог. Гэхдээ аврал үнэхээр тийм энгийн гэж үү?

2018-10-05

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Нуун далдлалт” Христийн сүмийн баримтат кино


  
  1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар оролдсон юм. Энэхүү баримтат кино нь Сонг Шиаолан гэдэг нэртэй Хятадын Христэд итгэгчийн гэнэтийн, зуурдын үхэл буюу ХКН-ын цагдаа нар хоорондоо нийцэхгүй зөрчилдсөн тайлбар өгсөн үхлийн тухай дүрслэн өгүүлсэн. Мөрдөн шалгасныхаа дараа Сонгын гэр бүл, цагдаа цаг ямагт худлаа ярьж байсан гэдгийг олж мэдсэн юм. Бурханд итгэх итгэл болон үүргээ биелүүлж байсных нь улмаас Сонг Шиаоланыг ХКН нууцаар цагдаж байсан гэдгийг Олон Нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд байдаг танилаасаа Сонгын гэр бүлийн хамаатан нь мэдэж авчээ. Цагдаа нар түүнийг баривчлах үедээ зодож алсан байдаг. Буруушаалтаас зайлсхийхийн тулд цагдаа нар Сонг Шиаоланы үхлийн газрыг хуурамчаар үйлдэж үнэнийг нуун далдалсан юм.