2018-09-04

Магтан дуу 2018 “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” Эцсийн өдрүүд дэх Бурханы аврал


Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам

Бурханы гэсгээлт, шүүлтээр хийх эцсийн цэвэрлэх ажилд 
бат зогссон хүмүүс эцсийн амралт руу орно.
Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн хүмүүс
Бурханаар авахуулж, эцсийн амралт руу орно.
Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол
 хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх.
Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй.
Энэ бол амралт руу орох цор ганц зам билээ.

2018-09-03

Магтан дуу 2018 “Зөвхөн Бурханд Амийн зам бий” Бурхан л амийн эх ундарга


Зөвхөн Бурханд Амийн зам бий

Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж
Эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш.
Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг,
Зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай,
Зөвхөн Бурханд амийн зам бий.
Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,
Амийн булгийн мөнхийн урсгал билээ.
Дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан маш их ажил хийсэн;
Амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн;
Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ.
Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь;
Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам,
Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.

2018-09-02

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (гуравдугаар хэсэг)


Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе
Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид[c] тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

2018-09-01

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Хоёрдугаар хэсэг)


Хүний амьдралын зургаан онцгой үе

Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.
Төрөлт: Эхний онцгой үе
Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.
Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.