2018-08-06

Христийн сүмийн магтан дуу | Байлдан дагуулах ажлын дотоод утга учир | Их Эзэний минь агуу аврал


Байлдан дагуулах ажлын дотоод утга учир


Байлдан дагуулахын дотоод утга учир нь
Бүтээгч рүү эргэн очиж,
Хүн Сатнаас нүүр буруулж, 
Бурхан руу Бүрэн дүүрэн эргэхийн төлөө билээ
Энэ бол хүний бүрэн аврал билээ 
байлдан дагуулалт бол эцсийн тулаан
Энэ бол Бурханы 
ялгуусан төлөвлөгөөний сүүлчийн үе шат
Үүнгүйгээр ямар ч хүн аврагдахгүй,
Сатаны эсрэг ямар ч ялалтанд хүрэхгүй,
Хэн ч сайн хүрэх газарт орохгүй.
Хүн төрөлхтөн Сатаны нөлөөнд зовдог.
Тиймээс хүнд аврал авчрахын тулд
эхлээд Сатан ялагдах ёстой

2018-08-04

Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”

Христийн хаанчлал бол халуун дулаан гэр

Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг.
Христ чуулгануудаар алхаж ярьж,
Бурханы ардуудтай хамт амьдардаг.
Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий,
Ариун Сүнсний ажил ч мөн адил.
Бурханы үг биднийг усалж, хангаж, 
хөтөлж, бидний амь өсдөг.
Энэ бол Христийн удирддаг хаанчлал,
энэ бол шударга, зөт ертөнц.

2018-08-02

Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн


       Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн

       Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна. 

2018-08-01

Бурханы гайхамшигт аврал | “Гэртээ ир дээ, миний хүү” | Трейлер (Монгол хэлээр)

Гэртээ ир дээ, миний хүү

        Бурханы гайхамшигт аврал | Гэртээ ир дээ, миний хүү | Трейлер (Монгол хэлээр)



    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!