Showing posts with label Христийн сүмийн кино. Show all posts
Showing posts with label Христийн сүмийн кино. Show all posts

2019-02-21

Христийн сүмийн кино “Тэнгэрийн хаанчлалын тухай миний мөрөөдөл” (Монгол хэлээр)


  Христийн сүмийн кино “Тэнгэрийн хаанчлалын тухай миний мөрөөдөл” (Монгол хэлээр)

  Эзэний ирэлтийг тэсэн ядан хүлээж байгаа Өмнөд Солонгосын пастор, Эзэн хэдийн эргэн ирсэн гэж гэрчилдэг бөгөөд Хятадад гарч ирсэн Зүүний Аянгын талаар олж мэдсэн. Тэр үнэн замыг судалж шалгахаар Хятад руу явдаг. Хэд хэдэн бүтэлгүйтлийн дараа тэр Төгс Хүчит Бурханы үгийг унших боломжийг олж авч Төгс Хүчит Бурханы үгээр дамжуулан Эзэний дуу хоолойг таньж эхлэх үедээ гэнэтхэн ХКН-ын засгийн газарт баривчлагдан Солонгос руу хөөгджээ. Төгс Хүчит Бурханы үгийг унших боломжгүй болсондоо тэр маш их гонсойж гутардаг.... Нэгэн өдөр тэр гэнэт Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний вэбсайтыг олж мэдсэн ба чуулгантай дахин холбогдсон юм. Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгчдийн нөхөрлөл болон гэрчлэлээр дамжуулан тэр Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэж бүрэн шийддэг. Тэрээр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрч, тэнгэрийн хаанчлалд орох замыг олсон бѳгѳѳд Тэнгэрийн хаанчлалын тухай түүний мөрөөдөл ийнхүү бодит байдал болон хувирдаг.

2018-08-02

Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн


       Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн

       Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна.